MSports logo
Энтони Дэвис: “Би энэ шагналыг хэзээ ч авахгүй байх учир нь лиг надад дургүй”
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 23

  • Энтони Дэвис: “Би энэ шагналыг хэзээ ч авахгүй байх учир нь лиг надад дургүй”

    Оны шилдэг хамгаалан тоглогчдын нэгээр ганц ч удаа шалгарч чадаагүйдээ гомдсон Энтони Дэвис үүнтэй холбоотой ярилцлага өгчээ. 

    2012 онд NBA-ийн талбай дээр анх хөл тавьсан цагаасаа хойш Энтони Дэвис лигийн шилдэг хамгаалагчдын нэг байсаар ирсэн. Энэ улиралд 12 дахь удаагаа оны шилдэг хамгаалан тоглогчийн нэгээр шалгарч чадсангүй. Тэр үүндээ ч сэтгэл дундуур байна. Өчигдөр Энтони Дэвис ESPN-ийн Дэйв Макменамид өгсөн ярилцлага олны анхаарлыг татаж байна. 

    Тус ярилцлагад: Энтони Дэвис 

    quote

    "Би энэ шагналыг хэзээ ч авахгүй. Тэд надад өгөхийг ч хүсэхгүй. Лигийнхэн надад дургүй байх. Би бол лигийн хамгийн сайн хамгаалалттай тоглогч. Би 1-р байрлалаас 5 хүртэлх бүх байрлалыг хамгаалж чадна. Лигийн шилдэг тоглогчдыг ч хамгаалж чадна. Pick-and-roll дээр хамгийн сайн хамгаалалтыг хийж, хаалт болон самбараа сайн манадаг. Би өөр юу хийх ёстойг мэдэхгүй байна. Одоо бол зүгээр л багаа ялахад нь туслахын тулд хийх ёстой зүйлээ хийж, аваргын төлөө тоглохыг хичээх болно. Хувийн шагнал, цом одоо надад хамаагүй. Тэднээс залхаж гүйцлээ” хэмээн дурджээ.

    Дэвис энэ жилийн DPOY-ийн финалын гурван тоглогчдын нэгээр шалгарсангүй. Руди Гоберт, Виктор Вембаньяама, Бам Адебаяо нар оны шилдэг хамгаалагчийн төлөө өрсөлдөж буй гурван тоглогчоор нэрлэгдсэн. Харин Энтони Дэвисийн хувьд: "Би довтолгоог хааж, хажуу талаас нь тусалж, хэнтэй ч шилжилт хийж чадна. Мөн сүүлчийн шийдвэрлэх мөчид хэнйг хамгаалж чадна. Юу ч байсан. Хамгаалалтын хувьд юу ч байсан би чадна. Миний хамгаалалт бол бүх зүйлийг хийх чадвартай" хэмээн дахин дурдав.

    Энтони Дэвис: “Би энэ шагналыг хэзээ ч авахгүй байх учир нь лиг надад дургүй”

    Түүнийг өмнөх гурван удаагийн ялагч Рүди Гоберттэй харьцуулж үзвэл Гоберт NBA-г хамгаалалтын дундаж үзүүлэлтээр үргэлж тэргүүлж байжээ. Энэхүү үзүүлэлт нь хамгаалалтын бүх статистикийг харгалзан үздэг бөгөөд тоглогчийн багийнхаа нийт хамгаалалтын хэдэн хувийг бүрдүүлж буйгаар ч тогтоодог. Дэвис энэ жил хамгаалалтын үзүүлэлтээрээ лигт 80-д бичигдэж байна. Адебаяо 7-д, Вэмбаньяма 59-р байранд бичигдсэн байна. Гэхдээ энэ үзүүлэлт зөвхөн цаасан дээрх үзүүлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэвис хамгаалалтаараа тэргүүлсэн 79 тоглогчдоос илүү гэдэг нь баттай ч энэ жил Шилдэг хамгаалагчийн шагналыг дахин өнжих нь ойлгомжтой болоод байна.