MSports logo
НОВАК ЖОКОВИЧ ИТАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР ТОДОРЛОО
  • А
    Админ

    5 сарын 16

  • НОВАК ЖОКОВИЧ ИТАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР ТОДОРЛОО

    5-р сарын 2-15-ны өдрүүдэд талбайн теннисний Италийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа.  Новак Жокович Италийн нээлттэй тэмцээнд ялалт байгуулснаар зургаан сар гаруйн хугацаанд анхны түрүүгээ хүртлээ. Ням гарагт болсон Италийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтонд Новак Жокович Стефанос Циципас нар учраа тааран тоглосон. Энэхүү тоглолтонд Жокович 6:0 7:6(5)-аар хожиж, зургаан сар гаруйн хугацаанд анхны аварга цолоо хүртлээ. Жокович Ромд болсон шигшээ тоглолтод оролцохдоо оноогоо алдаагүй бөгөөд хагас шигшээд Каспер Рүүдийг хожиж, Циципастай учраа таарсан нь өнгөрсөн жилийн Францын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтыг давтсан үзүүлэлт байлаа.

    Жокович Грекийн өрсөлдөгчөө зургаа дахь удаагаа дараалан хожсон юм. Тэрбээр эхний сетийг цочирдуулсан цохилтоор давуулж, Циципас үүнийг нь авч чадаагүй. Хоёр дахь сетийн дөрөв дэх тоглолтод Жокович алдаа гарсны улмаас Грек тоглогч хоёр брэйк оноо авч, эхний оноог нь эргүүлж, сетийг 3:1-ээр тэргүүлж эхэллсэн. Циципас тооны харьцааг 4:1 болгосны дараа Жокович тоглолтоо ахиулж, дараагийн долоон тоглолтын тавд нь ялалт байгуулснаар Италийн нээлттэй тэмцээнд зургаа дахь түрүүгээ авлаа. Жокович арваннэгдүгээр сард Парисын Мастерс тэмцээнд түрүүлснээсээ хойш анх удаагаа ялалт байгуулж байгаа нь энэ юм.  Жимми Коннорс, Рожер Федерер, Иван Лендл, Рафа Надаль нарын дараа 1000 ялалтын амжилт үзүүлсэн тав дахь хүн болсон 34 настай түүний хувьд төгс долоо хоног болж өнгөрлөө. Өөрт хэрэгтэй байсан эргэн ирэлт, аваргын цомоо авснаар тэрбээр улирлыг итгэл төгс үргэлжлүүлэх эрч хүчтэй боллоо.

    Жокович хэлэхдээ "Би өөрөө өөрөөрөө гайхширч байна. Би тоглолтын тодорхой төлөвлөгөөтэй байсан: Юу хүлээж байгааг мэдэж байсан болохоор би юу хийх ёстойгоо мэдэж байсан. Эхний сетийг төгс тоглосон. Үүний дараа тоглолт арай л чангарсан. Энэ түвшинд нэг юм уу хоёр оноо нь тоглолтыг эргүүлж чадна. Тоглолт гурав дахь сет рүү амархан орж болох байсан ч би зөв цагтаа зөв цохилтуудыг олж, тоглолтонд эргэн орж чадсан. Би сүүлийн хоёр долоо хоногийн турш формоо бүрдүүлж байгаа бөгөөд шороон талбай дээрх миний хамгийн сайн хэлбэр нь ихэвчлэн Ромын тэмцээнд ирдэг гэдгийг мэдэж байсан. Ролан Гаррост аварга цолтой оролцохоос илүү дээр зүйл байхгүй гэжээ.”

    Францын нээлттэй тэмцээн буюу Роланд-Гарросын тэмцээн энэ сард 5-р сарын 22-оос 6-р сарын 5-ны өдрүүдэд Парис хотноо зохиогдох болно.