Улсын гарьд 1, улсын заан 2, улсын харцага 8, улсын начин 21 нийт 32 улсын цолтон Хоёрын даваанд өвдөг шороодлоо.
Э
Энхмандах
7 сарын 11


Зүүн талын тэргүүн магнайд МУ-ын Дархан аварга Н.Батсуурь, баруун талын тэргүүн магнайд Улсын аварга П.Бүрэнтөгс нар манлайлан эхний даваанд гарсан. Улсын баяр наадмын эхний даваанд Улсын цолтой бөх өвдөг шороодоогүй бол Хоёрын даваанд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Ц.Мягмарсүрэн, Улсын заан Ц.Одбаяр, Улсын харцага Ш.Уланбаяр, Улсын харцага А.Цацабшир, Улсын харцага Н.Батзаяа, Улсын харцага Ө.Даваабаатар, Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Улсын харцага З.Бэгзсүрэн тэргүүтэй улсын гарьд 1, Улсын заан 2, Улсын харцага 8, Улсын начин 21 нийт 32 улсын цолтон Хоёрын даваанд өвдөг шороодлоо.