Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдсон 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт амжилттай үргэлжилж, өндөрлөлөө.
Тус тэмцээнд дэлхийн шилдэг 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Та бүхний мэдэж байгаачлан Монгол улсын эмэгтэй шигшээ баг түүхэн амжилт байгуулж тэмцээний Дэд аваргаар тодорсон гайхалтай тэмцээн болж өнгөрөв. Тодруулбал Олимпын төрлийн тэмцээнд багийн төрлөөр ДАШТ-ээс анх удаа медаль авсан нь энэ болж, спортын түүхийн цоо шинэ хуудсанд бичигдэж байна. Бахархалт охидууддаа хамгаас том баяр хүргэе!