Тууштай, үнэнч, нийтэч.
Би бага ангид байхдаа өвөө эмээтэйгээ Дарханд амьдардаг байсан. Тухайн үед волейбол их тоглодог байсан. Тэгээд 4-р ангидаа аав ээж дээрээ очиж амьдрах болсноос хойш найзуудтайгаа гадаа хөл бөмбөг тоглож энэ спортод дуртай болсон. Хөл бөмбөгөөр хичээллээд 10 жил болсон байна.
Сүүлийн үеийн амжилтуудаас гэвэл 19 насандаа Чехийн лигт оролцож 5-р байрт шалгарсан. Чех улсын залуучуудын дээд лигт шилдэг тоглогчийн жагсаалтад 3-р байр эзэлсэн. Мөн Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт анх удаа дуудагдаж Баку-д болсон нөхөрсөг тоглолтод Монголоо төлөөлж хамт тоглосон.
Багийн тоглолт гэдэг утгаараа ялсан ч ялагдсан ч тэр мэдрэмжүүдийг хамт хуваалцах мэдрэмж гоё. Үүнээс онцгой нь гэвэл гоал хийгээд баярлах тэр мэдрэмж.
Бэлтгэлээ чанартай хийх, сайн унтах, эерэг хандлагатай байх.
Үнэнч тэгээд өөрийнхөөрөө байх зан чанар нь ямар ч эмэгтэй хүнийг илүү гоё харагдуулдаг гэж боддог.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+170 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Хожигдож сурсан. Би хүүхэд байхын ялагдалд дургүй шартай хүүхэд байсан. Гэхдээ спортоор хичээллэсний ачаар цаг баримтлахаас авахуулаад сэтгэл зүйн хувьд ч дархлаатай болсон санагддаг.
Миний гэр бүл, миний найз нөхөд. Бас загварлаг хувцас /ххэ/.
Ирээдүйгээ бодож төсөөлөхөд л урам зориг орчихдог.
Хичээх явцад маш олон бэрхшээл, саад гарч ирнэ. Гэсэн ч шантралгүйгээр үргэлжлүүлэн зүтгэсээр байгаарай. Сахилга баттай байж, зорьсон зүйл рүүгээ урагшилж байхад чиний цаг үе ирэх болно гэж хэлмээр байна.