Сан Антонио Спөрс багийн ахлах дасгалжуулагч Грегг Попович улирлын эхээр цус харваж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний хэзээ эргэн багтаа нэгдэх нь тодорхойгүй хэвээр буй. Өнөөдөр гарсан сүүлчийн мэдээгээр Поп-ын бие нь сайжирч эхэлсэн ба түүнийг дэмждэг хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ.
Попович
"Энэ бол миний болон миний гэр бүлийн хувьд гэнэтийн зургаан долоо хоног байлаа. Энэ цаг хугацаанд намайг эдгээх тал дээр хамтран ажиллаж буй хүмүүс үнэхээр сэтгэлээ ажиллаж байгааг хэлэхийг хүсэж байна. Би багийнхантайгаа эргэж харьцахыг хүсэж байгаа ч одоохондоо гэр бүлийн хүрээнээс хэтэрмээргүй байна. Спөрс гэх байгууллага, гэр бүл, гайхалтай хамт олон, найз нөхдөдөө талархаж байна” гэжээ.
Спөрс эхлээд Поповичийг тодорхойгүй эрүүл мэндийн асуудлаас болж талбайд гараагүй хэмээн мэдэгдэж байсан бол хоёр долоо хоногийн дараа цус харвасан хэмээн олон нийтэд зарласан юм.
Туслах дасгалжуулагч Митч Жонсон Спөрсийг эзгүйд нь удирдаж буй. Пүрэв гарагт Атланта Хокстой хийх тоглолтын өмнө баг нь одоогоор 13-13-ын амжилттай явна. Спөрс сүүлийн зургаан тоглолтынхоо дөрөвт нь хожигдсон ч Поповичгүйгээр 11-10-амжилттай улирлыг үргэлжлүүлж байна.