MSports logo
Волейболын Үндэсний Дээд лиг 11-р сарын 01-нд цоо шинэ өнгө төрх, илүү өрсөлдөөнтэйгөөр эхлэх гэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 29

  • Волейболын Үндэсний Дээд лиг 11-р сарын 01-нд цоо шинэ өнгө төрх, илүү өрсөлдөөнтэйгөөр эхлэх гэж байна

    Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг хамгийн том лиг буюу Үндэсний дээд лиг 11-р сарын 01-ний Баасан гарагт “AIC Steppe Arena”-д эхлэх гэж байна.

    Жил ирэх тусам Дээд лигийн багууд чанар дээшилж, ивээн тэтгэгч байгууллагууд нэмэгдэж буй нь энэ жилээс улам илүү харагдаж байна. Учир нь 2024-2025 оны улиралд эрэгтэй 7, эмэгтэй нийт 9 баг оролцохоор болжээ. 


    Эмэгтэй 9 баг:

     

    1. Хөвсгөл Эрчим баг

    2. Ховд Ижил Алтай торгууд баг

    3. Өвөрхангай Хашхан баг

    4. Хэнтий Уурхайчин баг

    5. Улаанбаатар Финикс баг

    6. Энагурэ баг

    7. Минтонетт Говь

    8. Хобби Эйс

    9. Хилчин клубийн багууд оролцох нь ээ.

     

    Дээд лигийн шинэ улиралд анх удаа Минтонетт Говь баг оролцож байна. 

    Эрэгтэй багууд:

     

    1. Минтонетт Говь

    2. Төв Миг

    3. ЭсЖи Хокс /Өмнөговь Шанх Транс/

    4. Хилчин Алтан барс

    5. Хасу Мегастарс

    6. Өмнөговь Энержи

    7. Натур Бакс

     

    Энэ жил Үндэсний Дээд лигий эрэгтэй багуудад Төв Миг, Минтонетт Говь, Өмнөговь Энержи багууд нэмэгдэн оролцож байна.

     

    Лигийн эргэн тойронд:


    -Өмнөговь аймгаас дахин нэг шинэ клуб болох Өмнөговь Энержи лиг оролцохоор болсон. Уг бүрэлдэхүүнд өмнө нь Шанх транс багийн бүрэлдэхүүнд байсан зарим тоглогчид шинээр нэгдсэн ба лебор тоглогч З.Баярт багийн ахлагчаар тоглоно.

    -Хасу Мегастарс баг энэ жил үндсэн бүрэлдэхүүн болон дасгалжуулагчийн бүрэлдэхүүнээ зузаалжээ. Тэд бүрэлдэхүүндээ БНСУ-д туршлага хуримтлуулсан Б.Баярсайханг эргэн багтаа нэгтгэсэн ба ахлах дасгалжуулагчаар БНСУ-ын мэргэжилтэн И Сон Кю-г ажиллуулахаар болжээ.


    -Энэ жил шинээр оролцож буй Төв Миг багт өнгөрсөн жил Баянхонгор Корунд Гео багаас тоглосон, лигийн шилдэг довтлогчдын нэг Спортын Мастер Г.Цэнд-Аюуш нэгдсэн байна. Мөн Ховд Алтайн Барс Клубийн тоглогч, шигшээ багийн тамирчин асан Спортын мастер Б.Анхбаяр тус багт оржээ.

    -Хөвсгөл Эрчим багийн тоглогч асан Д.Раднааранцас Натур Бакс багаас энэ жил өрсөлдөхөөр болжээ.


    -Өнгөрсөн жил гадаад тоглогчийн гэрээний асуудлаар дээд лигт тоглож чадаагүй шигшээ багийн тамирчин, Спортын мастер Г.Хандсүрэн 2024-2025 оны улиралд Өвөрхангай Хашхан багт багаас тоглоно.