Өнөөдөр Бостон Селтикс баг Милаукий Баксийг 113:107 харьцаатай буулгаж авав. Тоглолтын хоёрдугаар үед Антетокоунмпо дээр Жэйлен Броун довтолгооны алдаа гаргасныхаа дараа Браун гараа сунгасан Яннис гараа татаж, түүнийг хуурсан юм. Түүний дараа Яннис түүн рүү инээж, дахин гараа дахин сунгав. Харин Браунд энэ үйлдэл таалагдсангүй, талбай дээр толгойгоо сэгсэрчээ.
Жэйлен Браун: “Яннис бол хүүхэд”
11 сарын 11
JB getting candid about what he thought of Giannis faking him out with a handshake 🗣️ pic.twitter.com/Mm8cOOszAx
— Celtics on NBC Sports Boston (@NBCSCeltics) November 11, 2024
Браун тоглолтын дараа “Яннис бол хүүхэд. Би багтаа ялалт авахад нь туслахад л бүх анхаарлаа хандуулж байна. Бид үргэлж тоглоомын дунд хошигнодог ч түүний үйлдэл хүүхдүүдийн л хийдэг зүйл. Харин би саган бөмбөгийг хөгжилтэй, баяр хөөртэй тоглодог" хэмээн хэлжээ. Антетокоунмпо тоглолтын дараа Брауны хэлсэн зүйлийг сонсоод гайхсан бөгөөд түүнийг зүгээр л шоглосон бөгөөд өмнө нь Браунтай талбай дээр хошигнож байсныг онцолсон байна.
Тоглолтын дараа Антетокоунмпо Брауныг дахин магтав. Өнөөдөр 42 оноо, 13 самбараас бөмбөг авалт хийсэн Антетокоунмпо "Би түүнийг гайхалтай тоглогч гэж бодож байна. Өнөөдөр тоглолтын дараа хүүхэд гэж дуудсан бол би тийм л байх болно. Би зүгээр л тэнд гарч хөгжилдөхийг хичээдэг. Гэхдээ дахин хэлэхэд тэр бол гайхалтай тоглогч, гайхалтай өрсөлдөгч. Хэрэв надад өөр боломж олдвол би үүнийг дахин хийх болно" хэмээн түүнд хариу өгчээ.