MSports logo
“БЭЭЖИН-2022” МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ҮНЭМЛЭХГҮЙ СЭТГҮҮЛЧДИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИЙН ТӨВИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
  • А
    Админ

    12 сарын 30

  • “БЭЭЖИН-2022” МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ҮНЭМЛЭХГҮЙ СЭТГҮҮЛЧДИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИЙН ТӨВИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    Магадлан итгэмжлэлгүй сэтгүүлчдэд зориулсан Бээжин 2022 хэвлэл мэдээллийн төв 2021 оны 12-р сарын 25-ны 10 цагаас 2022 оны 1-р сарын 10-ны 10 цаг хүртэл цахим бүртгэлд нээлттэй үргэлжилж байна.
    Хоёрдугаар сарын 1-20-ны хооронд Бээжингийн олон улсын зочид буудлын хурлын төвд ажиллах магадлан итгэмжлэлгүй хэвлэл мэдээллийн төв нь Хэвлэл мэдээллийн төвөөс гадна Олимпийн албан ёсны магадлан итгэмжлэлгүй сэтгүүлчдэд Бээжин-2022 Өвлийн Олимпийн наадамтай холбоотой мэдээлэл өгөх юм. Магадлан итгэмжлэгдээгүй сэтгүүлчид бүртгүүлэхдээ өөрийн биеийн байцаалт, харьяа хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан гэрчилгээ, бүрэн вакцин хийлгэсэн тухай бүртгэлээ албан ёсны вэбсайт Хятад хэлээр 2022bmc.cn, англи хэл дээр 2022bmc.cn/en цахим хуудсанд оруулах шаардлагатай. Өвлийн наадмын үеэр тус хэвлэл мэдээллийн төв нь Олимпийг зохион байгуулах гэрээ, олон улсын жишгийн дагуу хэвлэлийн мэдээ, ярилцлага зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Коронавируст халдвар (COVID-19)-ын улмаас хэвлэл мэдээллийн төвд шаардлагатай бол наадмын өмнөхөн Бээжинд ирдэг сэтгүүлчдийн оронд гадаад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын суурин сэтгүүлчдийг байрлуулах юм.