Өмнөд Солонгосын дээд лигийн аваргын төлөөх цувралд 4 хожил, 1 хожигдолтойгоор KCC Egis баг илүүрхэж, 2023/24 оны улирлын аварга боллоо. Тус баг нь 1997 онд байгуулагдсан мэргэжлийн сагсан бөмбөгийн багт Монгол тоглогч тоглодог гэдгээрээ онцлогтой.
KCC Egis 2010-2011 оны улирлаас хойш 13 жилийн дараа лигийн тэргүүлэгч байдлаа сэргээж, 6 дахь удаагаа аварга болжээ. Энэ улирлын нээлтийн өмнө төв байраа Жооллабук-догийн Жонжү хотоос Бусан руу нүүлгэсэн гэнэ.