Сонирхогчийн боксын карьертаа тив, дэлхийд амжилт гаргасан манай шилдэг урдаа барьдаг тамирчдыг нэг байсан бөгөөд 2018 онд мэргэжлийн бокс-д орох гэж байгаагаа мэдэгдэж байв.
Ингээд түүний мэргэжлийн боксын карьер эхэлж хамгийн анхны тулаанаа 2018.09.13-ны өдөр БНХАУ-ын Жанжоу хотод Филлипин улсын боксчин Joseph Omana-тай хийж 6 дахь раундад ялалт байгуулсан. Түүний мэргэжлийн боксийн амжилтуудыг дурьдвал:
1. 2018.09.13, 12-5-1 амжилттай Joseph Omana-тай эхний тулаанаа хийж 6 дах раундад ялалт байгуулав.
2. 2019.10.26, 2-р раундад хүнд цохилтоор ялалт байгуулж WBA-ABCO-ын Азийн аварга.
3. 2021.12.24, 6-0-0 амжилттай Soslan Baev-г 8 дах раундад ялж WBA, Азийн зүүн бүсийн аварга.
4. 2022.02.22, 33-14-0 амжилттай Rauf Aghayev-г хүнд цохилтоор ялсан
5. 2023.02.23, 11-3-1 амжилттай Giovanni Gutierrez-г хүнд цохилтоор ялсан
6. 2023.04.27, 20-9-6 амжилттай Edy Valencia Mercado-г 8 дах раундад ялж NABF аварга
7. 2023.09.24, 10-1-1 амжилттай Wensong Liu-г шүүгчдийн саналаар ялж WBA Азийн аварга
8. 2023.12.16, 25-4-0 амжилттай Yohan Vasquez-г хүнд цохилтоо ялсан.
9. 2024.02.28, 14-2-0 амжилттай Mohamed Soumaoro-г 8 дах раундад ялсан.
10. 2024.05.08, 17-6-1 амжилттай Alberto Mercado-г хүнд цохилтоор ялсан.
11. 2024.10.16, 15-1-0 амжилттай Frency Fortunato Saya-г ялж WBA Continental North American холбооны аварга
12. 2025.02.15, 14-1-2 амжилттай Pedro Bernal Rodriguez-г нутгийн дэвжээнээ хүнд цохилтоор ялж WBA Asia Central хөнгөн жингийн аварга
Мэргэжлийн боксын карьертаа 12 тулаан хийж 12 ялалт, 6 ялалтыг хүнд цохилтоор, 6 аваргын бүс гэсэн амжилттай ялагдалгүй карьераа үргэлжлүүлж байна.