MSports logo
Энэ оны анхны том тэмцээн Парисын Их Дуулгад оролцохоор шигшээ багийн тамирчид хүлгийн жолоо заллаа
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 30

  • Энэ оны анхны том тэмцээн Парисын Их Дуулгад оролцохоор шигшээ багийн тамирчид хүлгийн жолоо заллаа

    Дэлхийд эрэмбээрээ Жүдо бөхийн ДАШТ-ий араас бичигддэг Парисын Их дуулгад оролцохоор манай шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын хамт хүлгийн жолоо заллаа.

    Энэхүү тэмцээн нь манай тамирчдын оролцох энэ оны анхны олон улсын тэмцээн бөгөөд ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ ЗАЛУУ ТАМИРЧДААС БҮРДҮҮЛСЭН баг гэдгээрээ онцлог болж байна.

    Тамирчдыг Дэлхийн аварга, шигшээ багийн дасгалжуулагч Г.БОЛДБААТАР ахлан оролцоно.

    БҮРЭЛДЭХҮҮН :

    -60кг Б.Сүхбат

    -60кг Н.Мэндсайхан

    -66кг Г.Хэрлэн

    -66кг Б.Нямренчин

    -81кг О.Шинэбаяр

    -48кг Ж.Анударь

    -52кг Б.Уранзаяа

    -52кг Б.Гүндэгмаа

    -57кг О.Оюунчимэг

    -57кг М.Цэндбазар

    -63кг Х.Маралмаа

    -70кг С.Лхагвадулам