1955 онд эхэлсэн 70 жилийн түүхтэй Хөлбөмбөгийн аваргуудын лигийн 2024-2025 оны финалын тоглолтод Францын PSG клуб Италын Интер Милан клубын 5-0 харьцаагаар бут ниргэж түрүүллээ.
PSG аваргуудын лигт түүх бүтээж түрүүллээ.
Э
Энхмандах
6 сарын 1

70 жилийн түүхэнд 5 бөмбөгний зөрүүтэй хожсон тохиолдол өмнө нь байгаагүй.

Аваргуудын лигийн финалд өмнө нь 4 бөмбөгний зөрүүтэй хожсон 3 тохиолдол байдан.
- 1959-1960 оны финалд: Real Madrid 7:3 Eintracht Frankfurt
- 1988-1989 оны финалд: AC Milan 4:0 Steaua Bucuresti
- 1993-1994 оны финалд: AC Milan 4:0 Barcelona
Энэ удаад PSG клуб 70 жилийн түүхт аваргуудын лигийн финалын бөмбөгний зөрүүг 5 болгож 5:0 ээр бут ниргэж аваргуудын лигийн анхны түрүүгээ авлаа.
Францын багуудаас 1992-1993 аваргаар Marseille клуб анх аварга болж байсан бол 32 жилийн дараа Франц улсаас 2 дахь аварга төрлөө. Аварга болохдоо мөн Италийн багийг хожиж түрүүлэв. 1993 оны финалд Marseille клуб Италийн нөгөө Милан буюу АС Миланыг 1:0 ээр хожиж түрүүлж байв.
Спортыг дэмжигч - Heineken MN
"Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"