“Парис-2024” олимпын эрх олгох боксын спортын тэмцээн Тайланд улсад зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас нийт эрэгтэй, эмэгтэй жин тус бүрд 11 тамирчин өрсөлдсөн ба шалгарсан долоон ширэн бээлийтэн тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өчигдөр эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд МУГТ Э.Цэндбаатартай шигшээ 32-т өрсөлдөх байсан тамирчин жиндээ орж чадаагүй тул шигшээ 16-д шалгарсан. Тэгвэл өнөөдөр орой Э.Цэндбаатар Болгарын боксчин Родаслав Росеновтой шигшээ 8-т шалгарахын төлөө тулалдана. Тус жинд ОУБХ-ноос Олимпод оролцох таван эрх олгох тул дахин хоёр ялалт байгуулахад Парис явах тийзээ захиалах юм.
Өнөөдөр олимпын эрхийн төлөө МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Х.Бекнур нар ринг дээр өрсөлдөнө
5 сарын 29
Мөн +92 кг-ын жинд ОУХМ Х.Бекнур шигшээ 32-т шалгарсан. Өнөөдөр үдээс хойш Доминакан улсын тамирчин Делрой Жно Чарлестай шигшээ 16-т шалгарахын эрхийн төлөө ринг дээр гарна. Тус жинд ОУБХ-ноос нийтдээ 4 эрх олгоно.
Эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ шигшээ 32-т шалгарсан ба 05-р сарын 30-нд Киргиз улсын тамирчин Ериу Темакаутай тулалдах ба тус жинд мөн 4 эрх олгоно.
Эрэгтэйчүүдийн 57кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Х.Энх-амар хоёр ялалт байгуулж, шигшээ 16-т шалгарсан амжилттай явна. Тэрбээр мөн адил маргааш Германы боксчин Денис Брилтэй шигшээ 8-т шалгарахын төлөө тулалдана. Тус жинд нийт 3 эрх олгоно гэжээ.
Эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд шигшээ багийн тамирчин Г.Далай мөн адил шигшээ 16-д шалгарсан ба маргааш буюу 30-нд тулалдана. Тус жинд ОУБХ-ноос нийт 3 эрх олгоно.
Эмэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин үлдсэн ба 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал шигшээ 16-д шалгарсан амжилттай явна. Тэрбээр 6-р сарын 01-нд Канадын тамирчин Скарлетт Делгадотой тулалдбах ба тус жинд 4 эрх олгоно.
Түүний араас 75 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа мөн адил шигшээ 16-д шалгараад байна. Тэрбээр мөн адил 6-р сарын 01-ны үдээс хойш Казахстаны тамирчин Валентина Халзоватай ринг дээр гарах учраатай байна. Түүний жинд нийт 4 эрх олгох ажээ.