MSports logo
Сон Хён Мин: Намайг дэмждэг хүмүүсээ удаан хүлээлгэсэнд уучлаарай
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 22

  • Сон Хён Мин: Намайг дэмждэг хүмүүсээ удаан хүлээлгэсэнд уучлаарай

    Энэ жилээс цоо шинэ форматаар явагдаж буй Европа лигийн аваргын төлөө Английн хоёр баг үлдсэн. Английн хамгийн шилдэг түүхтэй багуудын нэг Манчестер хотын Улаан чөтгөрүүд буюу Manchester United тэдний өрсөлдөгчөөр Хойд Лондонгийн Хотон шувуунууд буюу Tottenham Hotspur клубүүд Испанийн Атлетик Билбао клубийн 53289 хүний суудалтай “San Mamés stadium”-д тоглолоо.

    Сон Хён Мин: Намайг дэмждэг хүмүүсээ удаан хүлээлгэсэнд уучлаарай

    Тоглолтын 16 дахь минут Manchester United клубийн залуу од Amad Diallo баруун жигүүрт ганган гоцлон тоглож хаалга руу цохисон ч хаалгатай маш ойрхон өнгөрөв. Тоглолтын 42 дахь минут Tottenham клубийн Pape Matar Sarr зүүн жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалт хамгаалагч хаалгачийн хайхрамжгүй үйлдлийг баруун жигүүрийн довтлогч Brennan Johnson өршөөлгүй гоол болгож тоглолтын тооны харьцааг 1:0 болгон эхний хагасыг Tottenham Hotspur клуб тэргүүлж дуусгав. Хоёрдугаар хагасын 68 дахь минут Manchester United клубийн ахлагч Bruno Fernandes-ийн чөлөөт цохилтоос оруулсан бөмбөг Tottenham Hotspur клубийн хаалгач Guglielmo Vicario маш том алдаа гаргаж үүнийг нь Rasmus Højlund хаалга руу мөргөж орж явсан бөмбөгийг Micky van de Ven гоёмсог хамгаалж гаргаснаар үр дүн 1:0 хэвээр үлдэв. Улмаар тоглолтын 74 дэх минут Alejandro Garnacho баруун хөлийн гоёмсог цохилтыг Guglielmo Vicario хааж чадлаа. Тоглолтын үндсэн цаг дуусаж нэмэлт цагийн 90+7 дахь минут Diogo Dalot-ийн дамжуулалтаар Luke Shaw хаалга руу мөргөсөн ч өнөөх л Guglielmo Vicario ахин гайхалтай хааснаар Tottenham Hotspur клуб ялалт байгуулж Европа лигт түрүүлснээр ирэх жилийн Аваргуудын лигийн эрхийг авч чадлаа. Tottenham Hotspur клуб 17 жилийн өмнө лигийн цомд, 41 жилийн өмнө УЕФА-ийн цомыг хүртсэнээс хойш анхны цомоо хүртэж чадлаа.

    Сон Хён Мин: Намайг дэмждэг хүмүүсээ удаан хүлээлгэсэнд уучлаарай

    Тоглолтын дараа дасгалжуулагчид болон тоглогчид:

    Manchester United клубийн дасгалжуулагч Ruben Amorim: Бид илүү сайн тоглож илүү их довтолсон ч хүссэн үр дүнгээ авч чадсангүй. Залуус маань энэ тоглолтод ялалт байгуулахын тулд бүхнээ хичээсэн. Би тоглогчдодоо итгэлтэй байна, тэднийг сайжруулах нь миний үүрэг.

    Tottenham Hotspur клубийн баруун жигүүрийн довтлогч, гоолын эзэн Brennan Johnson: Би яг одоо маш их аз жаргалтай байна. Манай баг 17 жилийн турш ямар ч цом хүртээгүй. Намайг энд ирснээс хойш хүмүүс бидний талаар “ Tottenham бол сайн баг, гэхдээ цом авч чадахгүй” гэдэг байсан. Гэсэн ч бид үүнийг хийж чадлаа.

    Tottenham Hotspur клубийн хаалгач Guglielmo Vicario: Бид хийсэн зүйлдээ итгэж чадахгүй хэвээр байна. Бид жинхэнэ утгаараа түүхийг бичиж чадлаа. Энд байгаа бүх залуус арын ажилчид 2025 онд түүх бичилцэж чадлаа. Тоглолтын өмнө бид дутуу үнэлэгдэж байсан ч бид үүнийг бодитоор биелүүлсэн. Одоо бид баяраа тэмдэглэх ёстой.

    Tottenham Hotspur клубийн дасгалжуулагч Ange Postecoglou өнгөрсөн 9-р сард: “Би хоёрдох улиралдаа ямар нэг цом заавал хүртдэг” хэмээж байсан нь үнэн болж таарлаа.

    · Tottenham Hotspur клуб өмнө нь UEFA Cup буюу одоогийн Европа лиг тэмцээнд 3 дахь удаагаа түрүүлж чадсанаар Atletico de Madrid, Juventus, Inter, Liverpool клубүүдтэй цомын тоогоор зэрэгцлээ. Тэдний дээр Европа лигийн босоо аварга Sevilla клуб 7 түрүүтэй байдаг.

    · Tottenham Hotspur клуб Испанид болсон өмнөх 7 тоглолтдоо хожил авч үзээгүй байсан. Өнөөдрийн тоглолтоос өмнө 3 тэнцэж 4 хожигдсон байлаа.

    · Tottenham Hotspur клуб энэ улиралд Manchester United клубийг 4 таарч тоглоход бүгдэд нь хожиж чадлаа.

    · Европа лигийн тэмцээнд Tottenham Hotspur клуб 98 дахь ялалтаа байгуулж энэхүү амжилтаараа тэргүүлж эхэллээ.