Кабо-Верде улс анх удаа ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тэд Эсватиниг 3:0-ээр буулган авч, Африкийн хүчирхэг Камеруныг ардаа орхин CAF-ийн D хэсгийг тэргүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбараа авч чадлаа. Хүн ам нь ердөө 500,000 гаруй энэ арал улс нь Исландын дараа ДАШТ-д шалгарсан хүн ам хамгийн цөөтэй хоёр дахь улс болж байна. Мөн Кабо-Верде улс нь газар нутгийн хувьд ердөө 4,000 км2 нутагтай, ДАШТ-д шалгарсан хамгийн жижиг улс болж түүх бүтээлээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-д шалгарч буй хамгийн жижиг улс Кабо-Вербе боллоо
10 сарын 14
Кабо-Вердегийн шигшээ багийг тус улсын шигшээ багт тоглож байсан Бубиста удирдаж байгаа бөгөөд тэд түүхийг бүтээж, сэтгэл зүрх, тэсвэр хатуужлаа харууллаа. Тэдний амжилт бат бөх, сайн бэлтгэгдсэн хамгаалалт дээр тулгуурласан бөгөөд хэсгийн 10 тоглолтын долоод нь хаалгандаа гоол алдаагүй гэсэн бахдам амжилт үзүүллээ. Тэд тав дараалан ялалт байгуулсан гайхалтай цувралаар түүх бүтээсэн бөгөөд үүний оргил нь өнгөрсөн сард Камеруныг талбайдаа 1:0-ээр буулгасан ялалт байв. Ингэснээр тэд өнгөрсөн Лхагва гаригт Ливитэй хийсэн тоглолтод ялбал шууд шалгарах боломжтой болсон ч 3:1-ээр хожигдож байхдаа гайхалтай эргэн ирэлт хийж, тэнцээ болгосны дараа нэг оноо аваад байв. Гэвч бүх зүйл тэдний гарт байсан бөгөөд Эсватиниг талбай дээрээ 3:0 харьцаатай буулган авч ажил хэргээ бүрэн дуусгасан юм.







