MSports logo
Монголын Хөлбөмбөгийн Холбооны дараагийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар томилогдох уу?
  • Э
    Энхмандах

    3 сарын 18

  • Монголын Хөлбөмбөгийн Холбооны дараагийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар томилогдох уу?

    Хөлбөмбөгийн спорт нь МУ-ын ууган спортын төрөл бөгөөд 1997 онд ОУ-ын хөлбөмбөгийн гишүүн орон болж, тэр цагаас эхлэн ОУ-ын санхүүжилт дэмжлэгийг авсаар ирсэн Монголын хөлбөмбөгийн холбооны хөгжил улам бүр доройтсоор.

    Хөлбөмбөгийн холбооны үе үеийн удирдлагуудыг тойрсон мөнгө шамшигдуулсан, авилга хээл хахуулийн хэрэг улам бүр даамжирсаар МУ-ын хөлбөмбөгийн хөгжил урагшаа биш хойшоо алхсаар олон жилийн нүүрийг үзлээ.

    quote

    2025.01 сард МХБХ-ны Техникийн хэлтсийн 2 ажилтан ажлаас халагдаж дотороосоо шүгэл үлээснээр ...ОУ-ын дэмжлэгээр барьж байгуулсан Төв аймагт байрлах Эйрдом-ыг амралтын газар болгосон, зээлийн барьцаанд тавьсан, баг тамирчдыг бэлтгэл хийлгэдэггүй, ОУ-ын хөлбөмбөгийн холбооноос олгосон 10 гаруй тэрбум төгрөгийг эрх бүхий албан хаагч нар нь зориулалт бусаар зарцуулсан, 4-5 тэрбум төгрөгийн алдагдал, түүнтэй дүйцэхүйц өртэй... зэрэг асуудлууд эхнээсээ олон нийтэд ил болж гадны аудитын компани ажиллахаар болсон.

    Монголын Хөлбөмбөгийн Холбооны дараагийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар томилогдох уу?

    Гэхдээ өнөөдрийг хүртэл МХБХ-ны дотоод асуудал бүрэн шийдэгдээгүй, буруутай ажилтнуудын асуудал шийдэгдээгүй хэвээр. 

    Монголын Хөлбөмбөгийн Холбооны дараагийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар томилогдох уу?

    Энэ сарын буюу 2025.03.28-ны өдрийг хүртэл Монголын Хөлбөмбөгийн Холбооны дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшигч нарыг нээлттэйгээр анкетыг хүлээн авч байгаа.

    Тэгвэл дараагийн ерөнхийлөгчөөр Содмонгол Грүпп-ийн ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар яригдаж байгааг МХБХ-ны гишүүд мэдээллэж байна.

    1997 онд ОУ-ын хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллага болсон цагаасаа зах зээлийн зарчмаар хөгжих бус Улс төрийн хэт нөлөөтэй болсон хөлбөмбөгийн холбооны дараагийн удирдлагаар Улс төрч очсоноор үүсээд байгаа асуудлуудаа шийдээд хөгжих үү? Эсвэл хөлбөмбөгийн хөгжил дахиад хэдэн жилээр хойшлох уу? гэдэг асуултын хариултыг бид МХБХ-ны дараагийн ерөнхийлөгчийн сонгуулиар дараа дүгнэх биз ээ?