Тэмцэгч, Ухаалаг, Туслагч гэж хэлнэ.
Гэр бүлтэй маань шууд холбоотой. Би багадаа их сэргэлэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тухайн үед ПС тоглоом эд дэлгэрч байхад нэлээн тоглоно. Үүнээс болж аав маань анх шатрын клубд дагуулж явсан. Тэр үеэс л энэ спортод дуртай болж гүнзгийрсээр 20 жил болсон байна.
Хамгийн хүчтэй мэдрэмж гэвэл өрсөлдөөн гэж хэлнэ. Эсрэг хүнээсээ илүүг сэтгэх хэрэгтэй, бодол санаагаа нуух хэрэгтэй, сэтгэл зүйн дарамт өгөх хэрэгтэй гэх мэт нэг ёсондоо оюун ухаанаараа тулалдаж байгаа учраас шууд өрсөлдөөнийг мэдэрдэг. Өрсөлдөгчөө ялах хүсэл эрмэлзлийг хүчтэй авч байдаг гэж хэлж болно.
Томоохон амжилтууд гэвэл 2011 онд сонирхогчдын дэлхийн аваргад түрүүлж байсан. Дэлхийн шатрын холбоонд улсаа төлөөлж 3 удаа оролцсон. Үүнээс 2018 онд багаараа оролцож Б категорит түрүүлж байсан амжилттай. Мөн бодлого бодолтын залуучуудын ДАШТ-д тэмцээнд оролцож дэлхийн аварга болж байсан.
Шатрын онцлог нь тоглолтын турш хэнтэй ч ярихгүй, дэмжлэг авдаггүй. Нэг ёсондоо тоглолтын турш өөрийгөө дасгалжуулна гэсэн үг. Тэгэхээр үүнээс үүдэн би ямар нэг зүйлээс ангид байж сурсан. Амьдралд хэн нэгний туслалцаа, зөвлөгөө, хамтын ажиллагаа байдаг ч эцсийн дүнд бүх шийдвэрийг би өөрөө л гаргана.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+170 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй
Шударга байдал, тусч зан. Энэ хоёр зан чанарыг би илүүд үздэг. Хүний өөрийн гэлтгүй ямар ч нөхцөлд шударга байх хэрэгтэй. Тусч зангийн хувьд надад юу байна түүгээрээ туслахдаа харамгүй байдаг. Мөн дүү нартаа ч захиж өөрөө ч тэд нартаа туслахыг хичээдэг.
Би маш сайхан гэр бүлд төрж өссөн. Мөн миний ахан дүүс элгэмсэг дотно. Бас найзууд байна. Тийм болохоор намайг хүрээлж буй хүмүүс миний амьдралд хамгийн их аз жаргал авчирдаг.
Спортын ер нь бүх төрлийг сонирхож тоглох дуртай. Ихэнхэд нь ур дүйтэй гэж боддог. Магадгүй шатраар яваагүй бол спортын сэтгүүлч болно гэж боддог байсан.
Уг спортоор хичээллэснээс хойш “шатрын их мастер” болно гэж боддог байсан. Үүндээ хүрсэн. Том зорилгоо биелүүлсэн болохоор хойч үеэ, дүү нараа дасгалжуулж дэлхийд гаргахыг хүсэж байна. Мөн нийгэмд сайнаар нөлөөлж хийхийг хүсэж байгаа зүйлүүд зөндөө байна.
Ойр дотнын хүмүүсийн ачаар шантрах, буцах үе харьцангуй бага байдаг. Гэхдээ тийм болсон үедээ бага зэрэг амралт аваад тайвшрахыг илүүд үздэг.
Шатарт маш том онцлог байдаг. Тэр нь хэнээс ч хамааралгүйгээр суралцах, хичээллэх. Амжилт гаргахыг зорьж байгаа хүүхэд залуучууд бол дасгалжуулагчаас гадна өөрөө бүхнийг хийж бие даах чадварыг илүү суулгаарай. Мөн мультимедиа хөгжиж байгаа өнөө үед ямар ч мэдээлэлд шууд авталгүй цензуртэй хандаж байгаарай гэж хэлмээр байна.