MSports logo
Мажор тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэлээ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 19

  • Мажор тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэлээ

    Герман улсын Кёльн хотод энэ сарын хоёрны өдрөөс эхэлсэн IEM Cologne Major 2026 тэмцээний хасагдах шатны тайзны тоглолтууд өнгөрсөн шөнө албан ёсоор эхлэлээ. Тэмцээний нээлт өмнө болж байгаагүй өвөрмөц зохион байгуулагдлаа. Нийт 20,000 хүний суудалтай LANXESS Arena аренад цугларсан хүмүүсийн сэтгэл хөдлөл дээд цэгтэй тулан, тэр үед хасагдах шатад шалгарсан багуудийн дасгалжуулагч өөрсдийн багийн тугийг барин багийн бүрэлдэхүүнээрээ ээлжлэн гарж ирсэн.

    Мажор тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэлээ

    Нийт найман баг хасагдах шатад шалгарч энэ өдрийн эхний тоглолтыг Серби улсын Aurora болон Орос улсын BetBoom багтай тааран тоглосон. Тоглолт 2-0 гэсэн үр дүнтэйгээр Aurora багийн ялалтаар өндөрлөсөн. Тэд нийт дөрвөн удаа мажор тэмцээнд оролцсон бөгөөд шөвгийн наймаас дээшилж үзээгүй баг юм. Ингэснээр тэд шөвгийн дөрөвт шалгарсан анхны тохиолдол болж байна. Харин BetBoom багийн хувьд төсөөлөөгүй үр дүн гаргасан, амжилт өндөр эхний хагас нь өндөрлөж байна.

    Мажор тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэлээ

    Дараагийн тоглолт Бразил улсын Furia болон  9z багуудын тоглолт болсон. Тоглолтын үр дүн 2-1 гэсэн харьцаатайгаар Furia багийн ялалтаар дуусан юм. Хүндхэн тоглолтын дараа тэд шөвгийн дөрөв рүү шалгарч Aurora багийн эсрэг тоглохоор боллоо.

    Мажор тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэлээ

    Харин энэ тэмцээний бас нэгэн төсөөлөөгүй амжилт гаргасан баг бол 9z юм. Тэмцээний нэгдүгээр шатаас эхлэн энэ хүртэл шалгарч, Vitality багийг хүртэл буулган аван, нэг ч хожигдол аваагүй байсан Spirit багийн эсрэг нэг тоглолт ялалт байгуулсан гэх мэт гайхалтай үр дүн үзүүлсэн залуу тамирчдтай баг юм. 

    Мажор тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхлэлээ

    Өнөөдөр орой шөвгийн наймын үлдсэн хоёр тоглолт явагдана Spirit болон G2, Falcon болон Vitality гэх дөрвөн багийн тоглолт болно. Мэдээж хожил байгуулсан багууд шөвгийн дөрөвт хоорондоо таарах бол хожигдсон багууд тэмцээнийг энэ хүрээд өндөрлүүлэх болно.

    cover
    cover
    cover
    cover