MSports logo
Маккензи Мүүр 🔥🔥🔥
  • Д
    Дөлгөөн

    1 сарын 16

  • Маккензи Мүүр 🔥🔥🔥

    Өнөөдөр 33 оноотой triple double хийлээ. /33pts, 17 reb, 10 ass, 3stl, 3blk/


    Шинэ Зеландын лигийн шилдэг 5 тоглогчийн нэгээр нэрлэгдэж, тус лигийнхээ MVP болж, Грекийн лигийн бүх одод, шилдэг хамгаалан тоглогч, 1-р багт нэрлэгдэж байсан тэрээр бэртэл гэмтлийн улмаас 2022, 2023 онуудад тоглож чадалгүй 2024 онд МУ-ын Дээд лигт анх Бишрэлт Металл багт ирж багт уусч чадалгүй хасагдаж Эрдэнэт Майнерс багт орсон боловч мөн нь тоглолтоо олж чадаагүй.


    Түүнд 3 дахь боломжийг Завхан Бродерс баг олгож тэрээр итгэлийн алдсангүй.

    Завхан Бродерс багийн өмнөөс 8 тоглолтонд оролцож 21 оноо, 10.4 самбар, 8.3 дамжуулалт, 2.5 таслалт, 1.8 хаалтыг дундчилж байна.


    Зөв газраа, зөв цагтаа гялалзсан тоглолтоороо багтаа, фенүүддээ бэлэг барьсаар байна.


    Зургыг: Tumee's Page


    Лигүүдийн тоглолтын үр дүн хуваарь, статистик мэдээллийг www.msports.mn веб сайт болон msports апп-ын тэмцээн цэснээс харах боломжтой.


    Зургийг Tumee's Page


    the league