MSports logo
The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 16

  • The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    IEM Cologne Major 2026 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өнгөрсөн орой өндөрлөж флэй оффын тоглолтуудаар эргэн ирэх гэж байна. Зургаадугаар сарын хоёрны өдрөөс эхэлсэн энэ оны эхний мажор тэмцээний шилдэг найман баг шалгарч дууслаа.

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    Spirit, Furia, Vitality, Aurora, Falcons, 9z, BB, G2 гэсэн найман баг флэй оффт шалгараад байна. Энэ дундаас BetBoom багийн залуус нэгдүгээр шатнаас эхлэн ялалт байгуулж мажор тэмцээний тайзны тоглолт руу шалгарсан нь таамаглаагүй үр дүн болсон юм.

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    Монгол улсын төлөөлөл The MongolZ баг энэ оны эхний мажор тэмцээнээ энэ хүрээд өндөрлүүллээ. Тэд нийт таван тоглолт хийж 2-3 гэсэн амжилттай тэмцээнийг дуусгаж байна. Эхний тоглолтоо BetBoom багийн эсрэг хийж 1-2 гэсэн үр дүнгээр ялагдал хүлээсэн. Дараагаар нь B8 багийг 2-0 харьцаатай буулган авсан бол NAVI багийн эсрэг 1-2 гэсэн харьцаатай хожигдсон. Ингэснээр тэд хасагдах шатны тоглолтууд хийж Monte багийн эсрэг 2-1 гэсэн үр дүнтэйгээр ялалт байгуулсан. Харин өнгөрсөн шөнө 9z багтай тааран тоглож 0-2 гэсэн үр дүнтэй тэмцээнийг өндөрлүүлсэн.

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    Тэмцээнийг ийм үр дүнтэй өндөрлүүлсэн нь олон хүмүүсийн бухимдлыг төрүүлж байна. Сүүлийн хэдэн мажор тэмцээнд дандаа флэй оффт ордог байсан болохоор энэ удаагийн тэмцээнийг эрт өндөрлүүлж байгаад сэтгэл дундуур байгаа хариу үйлдлүүд үзүүлж байна. Тиймээс энэ багийн түүхийг эргэн саная.

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    Анх 2013 онд үүсгэн байгуулагдсан энэ баг өдгөө бид бүхний бухимдлыг түрүүлэх баг болохын тулд маш олон зүйлийг туулсан байдаг. Бага багаар амжилт үзүүлж MLG Columbus Major 2016 тэмцээнд оролцох эрхтэй болсон ч визний асуудлаас болж тухайн тэмцээнд оролцож чадаагүй юм. Дараагаар нь 2019 онд Starladder Berlin Major 2019 тэмцээний сонгон шалгаруулалтад оролцсон ч тоглогчид насанд хүрээгүй улмаас хасагдсан байдаг. Үүний дараагаар амжилт үзүүлж чадаагүй удаж, багийн бүрэлдэхүүн солигдож, уналтын үе эхэлсэн. 

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    Үүний дараа IHC нэртэй шинэ залуу бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирэлт хийсэн. 2022 онд анхны мажор тэмцээн PGL Major Antwerp 2022 тэмцээнд оролцох эрхтэй болсон нь түүх болон бичигдсэн. Үүний дараагаар багийн нэр болон бүрэлдэхүүнд өөрчлөлт орж одоогийн бид бүхний мэддэг The MongolZ баг үүссэн байдаг. Энэ бол маш товч түүх юм.

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    Сүүлийн жил гаруй хугацаанд мажор тэмцээний финалд тоглож, хэд хэдэн томоохон тэмцээнд түрүүлж, хэсэг хугацаанд дэлхийн #1 баг болсон учраас бид бүхэн ийм байх ёстой гэж бодсон байна. The MongolZ баг энэ түвшинд хүрэхийн тулд бүх зүйлийг эхнээс нь эхэлсэн. Мажор тэмцээнд түрүүлж чадаагүй ч өөрсдийгөө баталж чадсан залуус. Үүнтэй адил энэ удаагийн мажор тэмцээнд шинэ залуу бүрэлдэхүүнтэй багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлснийг дэлхий нийт харсан. BetBoom баг нэгдүгээр шатнаас энэ хүртэл шалгарч, 9z багийн хувьд дэлхийн топ Vitality болон Spirit багуудыг буулган авсан. 

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ

    The MongolZ баг бол тэмцээн бүрд урилгаар оролцож, дэлхийн топ 10 багийн нэгт тогтмол багтаж, Ази тивийн #1 баг ийм багтай байна гэдэг нь Монгол түмний бахархал юм. The MongolZ багийг дэмждэг хүмүүс ямар ч үед анхны мэдрэмжээрээ энэ багийг дэмжээрэй гэж хүсмээр байна.

    The MongolZ баг мажор тэмцээний аяллаа өндөрлүүллээ