MSports logo
Азийн залуучуудын III наадамд оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 29

  • Азийн залуучуудын III наадамд оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна

    Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсын Манама хотод 10-р сарын 22-ны өдөр нээлтэй хийж, спортын наадам албан ёсоор эхэлсэн.

    Энэхүү наадамд Азийн 45 орны Үндэсний олимпын хорооны 4000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол улсыг төлөөлж 20 спортын төрөлд 134 тамирчин, 43 дасгалжуулагчийн удирдлагад оролцож байна.

    Азийн залуучуудын III наадамд оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна

    Азийн залуучуудын III наадам оролцож байгаа Монгол баг тамирчдын долоон өдрийн дараах амжилт гаргасан тамирчдыг танилцуулъя.

    Азийн залуучуудын наадмын муайтай спортын төрөлд Спортын мастер М.Бямбацогт 54 кг-ийн жинд Хүрэл медаль хүртсэн. Түүний жинд 19 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Палестин, Туркменистаны тамирчдыг ялж, улмаар мөнгөн медаль хүртсэн Камбожийн тамирчин Чонг Висалд ялагдсанаар ийнхүү хүрэл медаль хүртлээ.

    Азийн залуучуудын III наадамд оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна

    Тэмцээний гурав дахь өдөр холимог тулааны эмэгтэйчүүдийн -60 кгд өрсөлдсөн Б.Өлзийтнаран аваргын төлөөх тулаанд Ираны Тиам Дехпахлеванд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн, холимог тулааны уламжлалт төрлийн -75 кг-д өрсөлдсөн тамирчин Ж. Бямбасүрэн шөвгийн наймд Тайландын Нагиттасунг Ватчараконг буулган авч хүрэл медаль хүртсэн байна.

    Азийн залуучуудын III наадамд оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна

    Азийн залуучуудын III наадмын эмэгтэйчүүдийн боксын 46кг жинд А. Алтанзул, 54 кг-ийн жинд А. Аминаа нар өрсөлдөж хүрэл медаль хүртлээ.

    Азийн залуучуудын III наадамд оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна

    Усан спортын ОУХМ Энхтөрийн Эрхэс 50м араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтаар Азийн залуучуудын наадмын медалийн буухиаг үргэлжлүүлж байна. 50м араар даллах төрөлд нийт 32 тамирчин гараанд гарсан бөгөөд тамирчин Э. Эрхэс финалын шатны уралдаанд 25.98 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн амжилттай байна.

    Азийн залуучуудын III наадамд оролцож байгаа Монгол улсын баг тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна

    Гэрэл зургийг: Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC