MSports logo
М.ДАВААДОРЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Жюү жицүгийн эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд өрсөлдсөн М.Даваадорж хагас шигшээ шатанд Сингапурын тамирчинг өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртлээ. "Гаруда" академи, "G Mobile" ХХК, "Цагаан уулын магнет ХХК, "Almighty clinic", "New care clinic"-ийн тамирчин М.Даваадорж эхний шатанд Кувайтын бөхийг 2-0 оноогоор ялж, шигшээ 16-д Туркменистаны бөхийг 2-0 харьцаатайгаар ялан шигшээ наймд шалгарсан боловч хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Коо Бунчолд 0-2 харьцаатай ялагдан дагах барилдаанд шилжиж Узбекистаны тамирчинг идэвхийн оноогоор ялан хүрэл медалийн төлөө Сингапурыг буулган авлаа. Энэхүү медаль 19 дэх удаагийн Азийн наадмын жюү жицүгийн төрлийн Монголын анхны медаль боллоо.

    Дэлгэрэнгүй