Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн Эрдэнэт Майнерс баг хүчээ зузаатгаж, НБА-д тоглож байсан Шаморие Пондсоор хүчээ зузаатгажээ. Өмнө нь тэд Тайрелл Тэйттэй гэрээ хийсэн ч тун удалгүй цуцалсан. Тэгвэл энэ удаа 1998 онд төрсөн 26 настай, 1.83 см өндөртэй, 79 кг жинтэй, холбогчийн байрлалд тоглодог. АНУ-ын NCAA-д тоглодог байхдаа 17.3 оноо, 3.3 дамжуулалт дунджилж байжээ.
Улмаар 2019 онд НБА-ийн драфтад нэрээ өгсөн ч харамсалтай нь драфтлагдаж чадаагүй. Гэхдээ 2019 оны 10-р сарын 23-нд Торонто Рэпторс Пондстой хоёр талын гэрээ байгуулснаа зарлав. Хэлэлцээрийн дагуу тэрээр Рэпторс болон тэдний NBA G лигт харьяалагддаг Рэпторс 905 багуудын хооронд цаг хуваах байсан. 2019 оны 11-р сарын 27-нд Пондс Нью-Йорк Никс багийн эсрэг NBA-д анхны тоглолтоо хийж, 4 оноо авсан. 2019 оны 12-р сарын 31-нд Пондс Кливлэнд Кавальерс багийн эсрэг 5 оноо авч карьерийнхаа дээд амжилтыг тогтоов. 2020 оны 1-р сарын 15-нд Рэпторс гэрээгээ өндөрлүүлж, түүний НБА-ийн замнал өндөрлөсөн байна.