MSports logo
ТЕДДИ РИНЕР 10-Р САРД БОЛОХ ДАШТ-ИЙГ ӨНЖИХӨӨР БОЛЛОО
  • А
    Админ

    9 сарын 20

  • ТЕДДИ РИНЕР 10-Р САРД БОЛОХ ДАШТ-ИЙГ ӨНЖИХӨӨР БОЛЛОО

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 8-р сарын 7-оос 14-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан бол хоёр сараар хойшлогдож 10-р сарын 6-13-ний өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдох гэж байна. Дэлхийн хүчтэнгүүдийн цугладаг дэлхийн дэвжээнд энэ жил 77 улсын 492 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ.  Дэлхийн шилдэгүүдээс, Тедди Ринер энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй болжээ. Дэлхийн арван удаагийн аварга, олимпын дөрвөн удаагийн медальт наймдугаар сарын сүүлчээс хойш шагайн гэмтэлтэй байгаа юм. Ринер ДАШТ-д оролцохгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. Түүнийг +100 кг-д Францаас Жозеф Терхек орлохоор болжээ. 

    Тэрбээр даваа гарагт хэлэхдээ : "Харамсалтай нь би үүнээс айж байсан ч өнөөдөр авсан эрүүл мэндийн үзлэгээр би хэдэн долоо хоногийн турш жүдогоор хичээллэх боломжгүй гэдгийг баталлаа. Ингэснээр Ташкентад болох дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болж байна" гэж тэр олон нийтийн сүлжээнд бичжээ. Тедди Ринер 2007 оноос хойш арван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, арван алтан медалийг хүртсэн. Тэрбээр өмнө нь 2018 оны Баку, 2019 оны Токио, 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжиж байсан бол ийнхүү удахгүй Ташкентад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр боллоо. 

    Н.Бэлгүүн