MSports logo
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 8

  • Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    Дэлхийн хамгийн их үзэгчидтэй №1 спорт бол яах аргагүй хөлбөмбөг билээ. Ингээд та бүхэндээ сонирхолтой байх үүднээс дэлхийн хамгийн өндөр дүнгээр зарагдаж байсан тоглогчдыг танилцуулъя.

    1.   Neymar Jr: 222 сая еврогоор 2017 онд Испанийн Barcelona клубээс Францын Paris Saint-Germain клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Европын хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигт түрүүлэх.

    Амжилт: Түүний хувьд PSG клубтэйгээ дотоодын бүх цомд түрүүлж байсан.

    Үнэлгээ: Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа ч хүлээлтэд хүрч чадаагүй. Мөн хэт их бэртэл гэмтлээс болж 2023 онд PSG клубээс Al-Hilal клуб руу явсан.

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    2.   Kylian Mbappé: 180 сая еврогоор 2018 онд Францын Monaco клубээс нутаг нэгт Paris Saint-Germain клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Европын хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигт түрүүлэх.

    Амжилт: Түүний хувьд мөн л PSG клубтэйгээ дотоодын олон цомд түрүүлж байсан. Мөн PSG клубийн бүх цаг үеийн мэргэн бууч 256 гоол оруулж 108 гоолын дамжуулалт өгч байсан.

    Үнэлгээ: Хэдийгээр Европын аваргуудын лигт түрүүлж чадаагүй ч клуб болон шигшээ багийнхаа хамтаар олон цомд түрүүлж багийн лидерийн үүргийг сайн биелүүлсэн. 2024 онд Испанийн эзэн хааны Real Madrid клуб рүү явсан.

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    3.   Philippe Coutinho: 135-145 сая еврогоор 2018 онд Английн Liverpool клубээс Испанийн Barcelona клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Шинэ Иньеста болж довтолгоог найруулж удирдах.

    Амжилт: Barcelona клубийн хамтаар албан ёсны 106 тоглолтод оролцож 26 гоол оруулж байсан.

    Үнэлгээ: Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн муу наймаануудын нэг. Bayern Munich болон Aston Villa клубүүд руу зээлээр явж байсан.

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    4.   Ousmane Dembélé: 140 сая еврогоор 2017 онд Германы Borussia Dortmund клубээс Испанийн Barcelona клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Неймарыг орлох

    Амжилт: Barcelona клубийн хамтаар албан ёсны 186 тоглолтод оролцож 40 гоол 41 гоолын дамжуулалт өгч байсан.

    Үнэлгээ: Тогтвортой тоглолт үзүүлж чадаагүй. Мөн хувийн сахилга муутай бэртэл гэмтэлд их орооцолддог байсан. 2023 онд PSG клуб рүү явсан.

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    5.   João Félix: 127,2 сая еврогоор 2019 онд Португалын Benfica клубээс Испанийн Atletico de Madrid клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Дэлхийн шилдэг довтлогчдын нэг болох.

    Амжилт: Atletico de Madrid клубийн хамтаар албан ёсны 131 тоглолтод оролцож 34 гоол 18 гоолын дамжуулалт өгч байсан.

    Үнэлгээ: Хүлээлтэд хүрч чадаагүй, дасгалжуулагчийн арга барилд нийцэж чадаагүй. 

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    6.   Enzo Fernández: 121 сая еврогоор 2023 онд Португалын Benfica клубээс Английн Chelsea клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Челсигийн дунд шугамын буюу хагас хамгаалалтын ноён нуруу болох.

    Амжилт: Багаа ахалж 2025 оны Европын Конференц лигт түрүүлсэн.

    Үнэлгээ: Дүгнэхэд эрт

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    7.   Antoine Griezmann: 120 сая еврогоор 2019 онд Atletico de Madrid клубээс нутаг нэгт Barcelona клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Мессигийн шинэ хамтрагч

    Амжилт: Barcelona клубийн төлөө албан ёсны 102 тоглолтод оролцож 35 гоол оруулсан.

    Үнэлгээ: Хэт өндөр үнэ болон багийнхантайгаа дасан зохицож чадаагүй. 2021 онд Atletico de Madrid клубтээ буцаж очсон.

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    8.   Jack Grealish: 118 сая еврогоор 2021 онд Английн Aston Villa клубээс нутаг нэгт Manchester city клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Манчестер сити клубийн довтолгоонд хүч нэмэх

    Амжилт: 2022-23 оны улиралд клубийнхээ хамтаар 3 цомд түрүүлж байсан.

    Үнэлгээ: Хувийн амжилт тааруухан байгаа ч багийн амжилт сайн

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    9.   Cristiano Ronaldo: 117 сая еврогоор 2018 онд Испанийн эзэн хааны Real Madrid клубээс Италийн Juventus клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Аваргуудын лигт түрүүлэх

    Амжилт: Италийн лигийн аварга, мөн Juventus клубийн төлөө 134 тоглолтод оролцож 101 гоол 22 гоолын дамжуулалт өгч байсан.

    Үнэлгээ: Гайхалтай амжилтыг үзүүлж байсан ч гол зорилго Аваргуудын лигт түрүүлж чадаагүй.

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл

    10.   Eden Hazard: 115 сая еврогоор 2019 онд Английн Chelsea клубээс Испанийн эзэн хааны Real Madrid клуб рүү явж байсан.

    Хүлээлт: Cristiano Ronaldo-ийн орон зайг нөхөх, Реалын довтолгооны гол хүн болох.

    Амжилт: Real Madrid клубийн төлөө 4 улирал тоглож 76 тоглолтод оролцож 7 гоол 12 гоолын дамжуулалт өгсөн.

    Үнэлгээ: Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн муу наймаануудыг нэг бөгөөд хэтэрхий олон гэмтсэн. 2023 онд 32 настайдаа хөлбөмбөгийн пүүзээ хананд өлгөсөн. 

    Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт хөдөлгөөнийг шинжвэл