MSports logo
Леброн Жэймс сүүлийн 7 тоглолтдоо замналынхаа түүхэнд байгаагүй муу үзүүлэлтүүдийг дунджилж байна
  • Э
    Эрмүүн

    12 сарын 6

  • Леброн Жэймс сүүлийн 7 тоглолтдоо замналынхаа түүхэнд байгаагүй муу үзүүлэлтүүдийг дунджилж байна

    Леброн Жэймс сүүлийн 7 тоглолтдоо 18 оноог, 43%-ийн довтолгоо, 13%-ийн гурван онооны шидэлтийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь түүний 20 жилийн замналынх нь хамгийн муу үзүүлэлт болон бүртгэгдэж ээ. Түүнийг талбайд байх үед энэ улирал -111 байгаа ба Лэйкерс багийн хувьд хамгийн муу хасах рейтингтэй тоглогч нь болж ээ. Багийн хоёр дахь лидерийн нөлөө ийм сөрөг байхад Лос Анжелес Лэйкерс баг яаж амжилттай явах билээ. Түүнчлэн энэ улиралд Жэймс нийт 90 бөмбөг алдалт хийсэн ба дунджаар нэг тоглолтод 4.1-ийг хийсэн гэсэн үг юм. Энэ нь түүний замналд байгаагүй муу сөрөг болж байна.

    Леброн Жэймс сүүлийн 7 тоглолтдоо замналынхаа түүхэнд байгаагүй муу үзүүлэлтүүдийг дунджилж байна

    Мөн тэрбээр хувь тоглогчийн хамгаалалтын үзүүлэлтээрээ 500 тоглогчдоос 445-т бичигдэж ээ. Лэйкерс энэ хугацаанд сүүлийн 8 тоглолтдоо 2-6 гэсэн амжилттай байгаа ба хожсон хоёр баг нь плейффын гадуур яваа Юта Жазз, Спөрс хоёр юм. Леброн Жеймс улирал эхлэхэд л өөрийгөө нэг ч тоглолт өнжихгүй гэдгээ хэлсэн ба өнөөдрийг хүртэл хэлсэндээ байж 22 тоглолтод бүгдэд нь оролцоод байна. Гэвч түүний энэ саар амжилт үзүүлж байгаа нь багийн хувьд тун сөргөөр нөлөөлж байгаа тул зарим спортын аналистууд түүнийг сэлгээ рүү шилжүүлэх ёстой гэж үзэж байна.