MSports logo
Хьюстон Рокетс багийн залуус өөрсдийгөө батлан харуулах цаг нь ирлээ...
  • Э
    Эрмүүн

    12 сарын 11

  • Хьюстон Рокетс багийн залуус өөрсдийгөө батлан харуулах цаг нь ирлээ...

    12-р сарын 12 буюу маргааш өглөө болох NBA-н цомын төлөөх тоглолтын хасагдах шат нь залуусын гарах гэж буй хамгийн том тайз билээ. Тус тоглолтод тэд өөрсдийгөө олон нийтэд баталж харуулах хамгийн том боломж нь гэж харж болно. Гайхалтай нягт хамгаалалт, атлетик чанар, дотоод уур амьсгал, эерэг хандлага, олон талт бүрэлдэхүүн болон 7 жилийн туршлагатай, домогт дасгалжуулагч Грегг Поповичтой хүртэл харьцуулагдаж байгаа хамгаалалтын мэргэжилтэн Име Удока нь тэдний 16-8 гэсэн амжилттайгаар бүсийнхээ гуравт эрэмбэлэгдэж яваа гол хүчин зүйл болоод байна.

    25-26 оны улирлын Пуужингууд хамгаалалтын үзүүлэлтээрээ Лигт хоёр дугаар байранд бичигдэж байгаа ба тэд өрсөлдөгч багтаа дунджаар ердөө 105.4 оноог нэг тоглолтод алдаж байна. Тэдний өмнө бичигдэж байгаа ганц баг бол мэдээж Оклахама Сити Тандер (103.4)

    Хамгаалалтад нөлөөлж буй үүрэг нөлөө, хичээл зүтгэл нь ихэвчлэн Амен Томпсон болон Алперен Шенгүн нараас эхлэлтэй байдаг. Лигийг хувь тоглогчийн хамгаалалтын үзүүлэлтээр нийт 500 гаруй тоглогчдоос 2-т Шенгүн (102.7) байдаг бол яг түүний ардаас Амен Томпсон 3-т (103.8) тус тус бичигддэг байна.


    Энэ багийн лидер бол маргаангүй Алперен Шенгүн


    Энэ улирал Турк залуу бүх-одод хэмжээний тоглолтыг үзүүлж байна. Түүнийг Йокичийн арай жижиг хувилбар ч гэж хочлох нь цөөнгүй. Тэрээр 18.5 оноо, 10.6 самбар болон 5.3 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтод дундажлаж байна.

    Түүний өрсөлдөгч багийн дасгалжуулагч Тайрон Лью тоглолтын дараа ингэж хэлж ээ: "Үнэхээр олон талт тоглогч. Оноог хэрэгтэй үед төвөггүй авна, самбарын дор хаалт гүйцэтгэнэ, талбайг бүхэлд нь харах авьяастай тул тоглолтыг найруулна, бөмбөг эзэмшилт сайн, өндөр хувьтай чөлөөт шидэлт болон мэдээж хамгийн чухал нь орчин цагийн сагсан бөмбөгийн шаардлага болох гурваас шидэх чадвартай. Түүний эсрэг тоглох нь тун амаргүй даваа" гэж магтаж ээ.

    Хьюстон Рокетс багийн залуус өөрсдийгөө батлан харуулах цаг нь ирлээ...

    Энэ баг бол довтолгоо дээр жигд, хамгаалалт дээр нягт, дотоод уур амьсгал төгс байгаагийн тод илрэл нь нийт 7 тоглогч нь энэ улиралд 10+ оноог дундажлаж байгаа бөгөөд хамгийн өндөр оноог Жейлен Грийн 19.5 оноогоор багаа тэргүүлж байна. Тэрээр хэлэхдээ: "Бидний хувцас солих өрөөний уур амьсгал, хоорондын харилцаа үнэхээр гайхалтай байгаа. Бид нэг баг болоод ердөө хоёр дахь жилдээ тоглож байгаа ч аль хэдийн нэг нэгнийгээ ах дүүс шиг хүндэлж дотноссон. Энэ нь ч бидний талбайд үзүүлж байгаа амжилтаар тодорхой харагдах байх гэж бодож байна" гэсэн байна.

    Хьюстон Рокетс багийн залуус өөрсдийгөө батлан харуулах цаг нь ирлээ...

    Фред ВанВлийт болон Диллон Брүүкс нарын энэ багт авч ирж буй нөлөө


    NBA-н аварга, энэ багийн хамгийн туршлагатай тоглогч нь бол мэдээж Фред ВанВлийт билээ. Тэрээр энэ улиралд 16 оноо, 4.2 самбар, 5.9 оновчтой дамжуулалт (багаа тэргүүлж байна) дундажлаж байна. Түүний талаар Удока дурдахдаа: "Тэр бол үнэхээр тайван, эерэг тоглогч. Энэ зан чанар нь багт эерэг хандлага үргэлж бий болгож байдаг. Манай багт дутагдаж буй хамгийн том зүйл" гэж ээ.

    Диллон Брүүкс бол өрсөлдөгч багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд үргэлж дайсны муу дүрээр танигдаж ирсэн ба биеийн хүчний контакттай бохир хамгаалалтаараа алдартай нэгэн. Үргэлж ямарваа нэг асуудал болоход багийн андынхаа өмнүүр орж хэнээс ч айлгүй ханцуй шамлан орж чадах тийм хамтрагч гэж тодотгосон байна.

    Хьюстон Рокетс багийн залуус өөрсдийгөө батлан харуулах цаг нь ирлээ...

    Рокетсийн эхний тулаан бол Стеф Көрригөөр ахлуулсан Алтан Мужийн дайчид байгаа билээ. Тэд маргааш 10:30-д Toyota Center-д талбай дээрээ өрсөлдөгч багаа хүлээж аван тоглох хуваарьтай байна. Уарриорсд нэг давуу тал байгаа нь тэд Пуужингуудыг 2020 оны 2-р сарын 15-аас хойш буюу 4 жилийн хугацаанд дарангуйлсан гэж хэлэхэд болно. Тэр өдрөөс хойш нийт 15 тоглолт хоорондоо таарахад 15-0 гэсэн амжилттайгаар 16 дахь учраандаа тулахад ийнхүү бэлэн болоод байна. Таван хоногийн өмнө энэ хоёр баг тулахад Стеф, Грийнгүйгээр 99-93 харьцаатайгаар мөн л Уарриорсын хожлоор өндөрлөснийг санаж байгаа биз ээ.

    Гэхдээ энэ нь Хьюстоны залуусыг улам хурцалж энэ хар цувралыг зогсоохын төлөө байгаа бүхнээ дайчилна гэдэг нь ойлгомжтой болов уу...