Өчигдөр манай сайтын зүгээс залуу цуст Пуужингуудын талаар тэдний дотоод уур амьсгал, багийн сэтгэлзүй, том тайз дээр өөрсдийгөө батлан харуулах боломж олдож буй тухай мэдээлсэн билээ.
Тэгвэл тэд тэртээ Ковидын өмнөх цаг үед буюу 2020 оны 2-р сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл улирлын учраанууддаа Уаррорсын эсрэг нэг ч хожилгүй 15-0 гэсэн хар цувралаа өнөөдөр ийнхүү NBA-н цомын тэмцээний төлөөх хасагдах шатны том тоглолтод зогсоож чадлаа.
Эндрью Уиггинс өнөөдөр тоглолтын өмнөхөн шагайны бэртлийн улмаас оролцох боломжгүй гэсэн мэдээ гарч улмаар талбайн эзэд Рокетсийн талд хожих магадлал эрс ихэссэн билээ. Харин бодит байдал дээр тоглолт тийм байсангүй. Тус тоглолт довтолгоо бус хамгаалалт дээр зонхилсон 90-ээд оны сагсан бөмбөгийг толилуулсан өгөө аваатай тоглолт болж эцсийн мөчид хагас бөмбөгийн зөрүүгээр Рокетс 91-90 харьцаатай буулган авлаа.
Тоглолтын эхний хагаст багууд маш бага оноог авалцаж 37-44 гэсэн харьцаатайгаар талбайн эздийн давамгайллаар өндөрлөсөн бол 3-р үеийг Уарриорс маш сайн хийж 2 үед авсан оноогоо бараг л ганц үед авч 32-24 өөр илүүрхэж 4-р үеийн төгсгөлийн 1 минут хүртэл давуугаа хадгалж 90-84 бараг л хожил Уарриорсын талд шийдэгдэх нь ойлгомжтой болсон байлаа. Гэвч өнөөх багийн хамгийн туршлагатай тоглогч Фред ВанВлийт 3-с хийж оноог ойртуулсан билээ. Харин Дайчид тун хайнга бөмбөг алдалт, хувийн алдаануудыг ээлж дараалан хийж улмаар Рокетсд боломжоо ашиглаж эцсийн 3.5 секунд дээр Жейлен Грийн торгуулийн 2 шидэлт амжилттай болгон хожил байгууллаа.