Бид NBA-н гайхалтай улирлуудын нэгийг гэрчилж байна. Гэхдээ баг болгоны хувьд тийм биш байгаа бололтой. Тэр нь мэдээж Лигийн адагт яваа ердөө 2 хожил байгуулж 17 удаа шүүрдүүлээд буй Нийслэл хотын баг Уашингтон Уизардс.
Энэ улиралд тэдний эсрэг өрсөлдөж буй багуудын дундаж үзүүлэлтүүдийг дурдвал:
- Тэдний эсрэг багуудын ялах магадлал 89.5% байна.
- Ялах ялахдаа дунджаар +15 онооны зөрүүтэй буюу ямар ч өрсөлдөөн үзүүлээгүй
- Хэрэв тэдний эсрэг багуудын дундажлаж буй үзүүлэлтүүд нэг дан багийн үзүүлэлт байсан бол:
- 122.8 оноог нэг тоглолтод дундажлаж (түрүү жилийн аварга Бостон Селтиксийн ард орох дундаж оноо авалт 123.2)
- 26.4 чөлөөт шидэлтийг гүйцэтгэх байж.
Товчхондоо тэдний эсрэг багууд зоргоороо оноог авч, хүссэнээрээ торгуулийн шугамын ард зогсож байна гэсэн үг.