MSports logo
Европын улсуудад НБА-ийн тоглолт зохион байгуулагдах талаар ярилцаж эхэлж ээ
  • Э
    Эрмүүн

    12 сарын 11

  • Европын улсуудад НБА-ийн тоглолт зохион байгуулагдах талаар ярилцаж эхэлж ээ

    NBA-н комиссар Алам Силвер лигийн тоглолтуудаа Европын орнуудад зохион байгуулаад ЕвроЛигийн шилдэг багуудтай өрсөлдөх сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдэж ээ.

    The Athelitc-ын эх сурвалжаар NBA-н тэргүүнүүд Олон Улсын сагсан бөмбөгийн Холбоотой (FIBA) цоо шинэ Европын Лигийг хамтран үүсгэн байгуулах талаар нухацтай ярилцаж байгаа гэж мэдээлсэн байна.

    Гэхдээ хүмүүс яагаад ийм үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөх болсон бэ гэж гайхаж байж магадгүй.

    Мэдээж энэ бүхний ард асар их хэмжээний мөнгөний эргэлт яригдаж байгаагаас гадна Адам Силвер эдгээр Европын лигүүдийн сагсан бөмбөгийн бэлтгэл, сургуулилалт, хөгжил ямар аргааг яаж явдаг вэ гэдгийг судлахад оршиж байна.


    2024-2025 улиралд NBA-д ойролцоогоор 60 гаруй тамирчид Европ улсаас гаралтай байгаа ба нийт тоглогчдын ердөө 15%-г л эзэлж байна. Гэвч энэ цөөхөн хувийг бүрдүүлж буй Европын тамирчид шил шилээ даралцан 2019 оноос авахуулаад 6 жилийн турш улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хамаад байна. (Яннис - 2x, Эмбиид - 1x, Йокич - 3x) Санал асуулгаар эдгээр жилүүдэд MVP болох нь битгий хэл эхний гуравт ч Америкийн нэг ч тоглолт багтаж чадаагүй билээ.

    Түүнчлэн ардаас нь NBA-г ноёлохоор Лука Дончич, Вембаняма, Шей Гилжис Александр гэх зэрэг олон улсын тамирчид хүч түрэн орж ирж байна.


    Уг бодлогын хүрээнд ирэх оны 1-р сарын 23,25-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотод Сан Антонио Спөрс болон Индиана Пейсерс багуудын тоглолтыг зохион байгуулахаар тов гаргаж ээ. Виктор Вембаняма эх орондоо, төрлөх улсын хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө анхны NBA-н тоглолтоо толилуулах нь ээ…