БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам 02 сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө.
Манай улсын баг тамирчид Азийн өвлийн наадамд 9 дэх удаагаа оролцоход бэлэн боллоо. Азийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болсон бол үүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд нэг удаа хүлээн авсан бол БНХАУ-д гурав дахь удаагаа энэхүү наадмыг зохион байгуулж байна.
Монгол улсаас энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцож байгаа нь түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүн болов.
“ХАРБИН-2025” АЗИЙН ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН ТАМИРЧИД:
Гүйлтийн тэшүүр:
Б.Төгөлдөр
Шорт трейк:
М.Борхүү
Г.Мөнх-Эрдэнэ
Э.Мөнх-Эрдэнэ
Б.Гэрэлтуяа
Уран гулгалт:
О.Мишээл
Г.Марал-Эрдэнэ
Кёрлинг:
Б.Баяр
Г.Энхзаяа
Уулын цана:
Ц.Тэмүүлэн
А.Ариунбат
О.Өсөх-ирээдүй
Х.Халиун
Э.Тэмүүлэн
А.Итгэл
А.Сондорбаяр
М.Инжин
Гүйлтийн цана:
М.Нандинцэцэг
Б.Ачбадрах
О.Золбаяр
Д.Мөнхгэрэл
А.Хүслэн
Ц.Золбаяр
А.Энхтуул
Б.Номин-Эрдэнэ
Э.Ариунтунгалаг
Т.Ариунболд
Биатлон:
М.Должинсүрэн
Ж.Гантулга
Д.Энхчимэг
Х.Эрдэнэтунгалаг
Б.Анхболд
Э.Энхсайхан
Х.Сумъяа
О.Гантулга
Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо