SG Hawks баг дахин финалд шалгарах уу, Төв Миг клуб анхны жилдээ финалд шалгарч шуугиан тарих уу?
Цувралын нээлтийн тоглолтод Төв Миг клуб волейбол сонирхогчдод гэнэтийн бэлэг барьсан. Өнгөрсөн жилийн дэд аваргуудад нэг ч ээлж алдалгүй 3-0 харьцаатай буулгаж аван ямар чансаатай баг гэдгээ харуулав. Цувралын хоёр дахь тоглолтод хожигдох эрхгүй болсон SG Hawks багийн шатрын нүүдэл амжилттай болж 3-1 харьцаатай Төв Миг клубийг буулгаж авлаа. Энэ удаа Төв Миг клубийн довтолгоог тэд багаараа бүрэн няцаасан ба нийт 18 хаалт гүйцэтгэж, тор давуулалгүй оноо түүсэн юм. Багийн ахлагч Б.Батсуурь 18 довтолгоо 1 хаалт, К.Онолбек 11 довтолгоо 3 хаалт гүйцэтгэсэн ба F.Lescay 5 хаалт, О.Чойжилсүрэн 4 хаалт тус тус гүйцэтгэжээ.
Төв Миг клубээс шилдэг довтлогчид болох Г.Цэнд-Аюуш 19 оноо, Б.Анхбаяр 10 оноо авсан ч 4 ээлжийн тоглолтод хожигдол амссан юм. Маргааш 18:00 цагаас Хасу Мегастарс клубтэй аваргын төлөө өрсөлдөх баг тодрох болно.