MSports logo
Волейболын Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Хасу Мегастарс, Ижил Алтайн барс клубүүд тэргүүлээ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 1

  • Волейболын Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Хасу Мегастарс, Ижил Алтайн барс клубүүд тэргүүлээ

     Монголын Волейболын холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын спорт ордонд дөрөвдүгээр сарын 25-аас 30-ны өдрийн хооронд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Зургаан өдөр Өвөрхангай аймагт үргэлжилсэн тэмцээний эмэгтэй клубүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт Хобби Эйс клуб нутгийн баг болох Өвөрхангай Хашхан клубүүдийн хооронд болж өнгөрлөө. Ээлж дараалан аль аль багууд сетүүдээ авсаар шийдвэрлэх 5 дахь сетэд Хобби Эйс 15-11 хожсоноор 3:2 харьцаатай ялалт байгуулж хүрэл медалийн эзэд боллоо. 

    Волейболын Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Хасу Мегастарс, Ижил Алтайн барс клубүүд тэргүүлээ

    Эрэгтэй хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн Үндэсний дээд лигийн дэд байрын эзэд Өмнөговь Шанх Транс, Минтонетт Говь багууд хоорондоо өрсөлдөв. Аль аль багууд залуу тоглогчдоор бүрэлдэхүүнээ шинэчилсэн байсан ба мөн адил талбай дээр ширүүн өрсөлдөөн үүсч байв. Эхний сетийг Өмнөговь авсан бол хоёр дахь сетийг Минтонетт авсан ба энэ байдлаар ээлж дараалан сетүүдээ авсаар эцсийн тав дахь тоглолтод Өмнөговь Шанх Транс баг 15-13 аар эсрэг багаа буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Тус тоглолтод залуу тоглогч М.Уранбаярыг онцлохын аргагүй байлаа шийдвэрлэх довтолгоонууд гүйцэтгэж, хэрэгтэй хамгаалалтуудаар багаа сэргээж, хожил байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. 

    Волейболын Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Хасу Мегастарс, Ижил Алтайн барс клубүүд тэргүүлээ

    Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө Ижил Алтайн Барс Торгууд спортс клуб болон Улаанбаатар Финикс багууд өрсөлдлөө. Аваргын алтан медалийн төлөөх тоглолт маргаангүй өрсөлдөөнтэй өнгөрөв. Эхний сетийг С.Булгантамираар удирдуулсан Улаанбаатар Финикс баг тэргүүлсэн бол хоёр дахь сетэд Д.Саруулгэрэлээр удирдуулсан Ижил Алтайн Барс клуб илүүрхэв. Ээлж дараалан хоёр хоёр сетүүдийг аль аль багууд авснаар мөн адил шийдвэрлэх тав дахь сетэд ялагчид тодрохоор болов. Шийдвэрлэх сетэд 15:12 харьцаатай Ижил Алтайн Барс клуб ялалт байгуулснаар энэ удаагийн тэмцээний аварга багаар тодорлоо.

    Волейболын Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Хасу Мегастарс, Ижил Алтайн барс клубүүд тэргүүлээ

    Волейболын холбооноос зохион байгуулсан 2024 оны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт Хасу Мегастар болон Эрчим ЭДТ багууд шалгарч өрсөлдөв. 2023-2024 оны улирлын дээд лигийн хүрэл медаль хүртсэн Хасу Мегастарс баг эсрэг багтаа нэг ч боломж олголгүй 3:0 харьцаатай ялалт байгуулж энэ удаагийн тэмцээний аварга багаар тодорлоо. Хасу Мегастарс клуб бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохын дээр БНСУ-ын дээд лигийн тоглогч Б.Баярсайханаар хүчээ зузаатгасан байна. 

    Волейболын Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Хасу Мегастарс, Ижил Алтайн барс клубүүд тэргүүлээ

    Ийнхүү Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт амжилттай зохиогдож өндөрлөлөө.