Хамтрагч байгууллага
2006 онд Улаанбаатар хотод төрсөн. Гэр бүлээс эгч маань сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Аав, ээж хоёр спортын хүмүүс биш ч гэсэн сайн дэмжигч, зөвлөгч байж чаддаг. Бага байхаасаа л эгчийгээ дуурайж сагсчин болно гэж боддог байсан ч воллейболын спортод татагдсан.
Хамтрагч байгууллага
6-р ангиа төгсөөд зуны амралтаараа өөрийн хүсэл сонирхлоороо найзуудтайгаа хамт 2018 онд Хилчин клубт С.Дэлгэрмаа багшийн шавь болж орж байсан. Өөрөө сонирхож орсон болохоор бэлтгэл маш сонирхолтой санагддаг байсан. Волейболын спорт багийн спорт болохоор багаараа хичээсний эцэст амжилтад хүрэх л хамгийн гоё мэдрэмж.
Хамтрагч байгууллага
2022 оны Өсвөрийн улсын аварга алт, 2023 оны Насанд хүрэгчдийн улсын аварга, 2023 оны Зүүн азийн залуучуудын наадмын мөнгө, 2024 оны Үндэсний дээд лигийн мөнгө, 2024 оны Идэрчүүдийн улсын аварга. Цаашид Монгол улсын шигшээ багт тоглож амжилт гаргахыг хүсдэг.
Хамтрагч байгууллага
БЗД-ийн 14-р сургуулийн төгсөх ангийн сурагч. Бүх хичээлдээ дуртай.
Хамтрагч байгууллага
Анх Минид манай баг маш олуулаа явдаг байсан болохоор өмсгөлөө хэмжээ өгсөн дарааллаараа сонгочихдог байсан. Тэр үед надад 20 дугаар таарсан. Дараа нь эгч нартайгаа өсвөрийн улсын аваргад оролцохоор болоод өмсгөлүүдээ өмсөж үзэхэд таарсан нь 9 дугаар байсан болохоор одоог хүртэл энэ дугаартайгаа тоглодог.
Хамтрагч байгууллага
💯💯БЕНЗИНИЙ ВИТАМИН /амин дэм/ 🇺🇸🇺🇸Америк улсын 30 жилийн туршлагатай DYNOTAB brand ийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсны эрхтэйгээр. - 💪хурд, хүч нэмнэ👊 - 👍бензин хэмнэлт💯 - 🥇утаа болон машины эд ангийн бохирдол багасгана🥇 - 💯машины насжилт уртасна💯 - 👍Авсаархан, хэрэглэхэд маш хялбар гэх мэт маш олон ДАВУУ талтай АМЕРИК ЧАНАР. 1. Чанар муутай бензинээс залхаж байна уу? 2. Тогтмол муу бензин хэрэглээд байвал яах билээ? 3. Аян замд гарах гэж байна уу? 4. Муу бензинээс болоод CHECK асаад байна уу? 5. Догол, бөглөрөл, хүч алдалт юунаас үүсдэг вэ? /МУУ БЕНЗИН/ 1 ширхэг нь 30л бензинд үйлчилнэ гэхээр АРАЙ их хэмнэлттэй юу? 😁😅 1 савалгаа нь 6 ширхэгтэй - 33000төг. Дээд тал нь 6 удаа банкаа дүүргэхдээ хэрэглэх боломжтой. ДЭНДҮҮ ХЭМНЭЛТ. БЕНЗИНИЙ ВИТАМИН. ☎️80367700 /Хүргэлт 2000төг/ ☎️80367700 /Хүргэлт 2000төг/ - УБ хот Манай гэрээт борлуулагч: Хан-уул дүүрэг Органик маркет 115 дугаар павелон - Эрдэнэт хот: АВТОЛАНД төв - ОРОН НУТАГ УНААНД тавьж өгнө.
Хамтрагч байгууллага
Эрэгтэй хүний хувьд халамжтай, биеэ зөв авч явдаг гоё үнэртэй хүнд дуртай. Гэр бүлийнхэнтэйгээ харилцдаг хандлага нь бас чухал санагддаг.
Хамтрагч байгууллага
Хичээлийнхээ хажуугаар үргэлж бэлтгэлтэй байдаг болохоор чөлөөт цагаараа сайн амрахыг хичээдэг. Гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх дуртай. Хамгийн дуртай кино гэвэл Real steel. Сүүлийн үед "Soul mantra" энэ дууг л их сонсож байна даа.
Хамтрагч байгууллага
Гадны улс руу анх удаа саяхан Япон руу аяллаар явсан. Маш цэвэрхэн, хүмүүсийн харилцаа хандлага соёлтой байдал нь маш их таалагдсан. Үзэсгэлэнт газруудтай, үзэх юм олонтой байсан болохоор үнэхээр таатай байсан.
Хамтрагч байгууллага
Ойр дотны хүмүүс маань эрүүл саруул байж, хамт цагийг өнгөрөөх л хамгийн жаргалтай цаг мөч байдаг. Гэр бүлээрээ аялсан аялал бас багаараа орон нутаг руу явсан бүх тэмцээнүүд маш дурсамжтай.
Хамтрагч байгууллага
Бодол уншдаг болохыг хүсдэг. Эргэн тойрны хүмүүс маань юу бодож явдаг тухай мэдмээр байна.
Холбоотой мэдээ