MSports logo
Б.Эрхэмбаяр 2024 оны Ази тивийн аварга боллоо
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 21

  • Б.Эрхэмбаяр 2024 оны Ази тивийн аварга боллоо

    Жүдо бөхийн тивийн аваргын эхний өдөр манай улсыг төлөөлж, 8 тамирчин өрсөлдснөөс медалийн тавцанд 5 тамирчин зогслоо. Тэр дундаа Азийн аваргаар 3 тамирчин тодорч, Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Хонконгт бахдам амжилтыг үзүүлж байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д Баттогтохын Эрхэмбаяр алтан медалын төлөө Япон улсын тамирчин Шинсэй Хатторитой барилдаж ялснаар АЗИ ТИВИЙН АВАРГА болж, анх удаагаа тивийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолны эзэн болжээ.

    Б.Эрхэмбаяр 2024 оны Ази тивийн аварга боллоо

    Өдгөө 28 настай Баттогтохын Эрхэмбаяр нь жүдо бөхмйн их дуулга тэмцээний аваргаар тодорч, 2 удаа мөнгө, 3 удаа хүрэл медаль хүртэж байжээ.