Монголын волейболын холбооны дээд лигийн эрэгтэйчүүдийн финалд Натур Мед Толун, Өмнөговь Шанх Транс багууд шалгараад байгаа билээ. Өнөөдөр финалын цувралын эхний тоглолт болж, Натур Мед Толун клуб 25:21 |25:22 | 27:25-аар өрсөлдөгчөө 3 сет илүүрхэв. Энэхүү тоглолтын онцлох тоглогчоор Тамираагийн Хангал тодорчээ.
Онцлох тоглогч - Т.Хангал
19 Points | 17 Spike | 2 Block
Финалд 5 тоглох ба түрүүлж 3 хожсон нь аварга болох юм. Дараагийн тоглолт 1/17-нд явагдана.
Натур Мед Холун аваргын цувралд эхний хожлоо байгуулав
Б
Бэлгүүн
1 сарын 15


Харин эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд Хөвсгөл Эрчим - Хилчин клуб аваргын төлөө Хилчин клубтэй таараад байна. Ням гарагт болсон финалын цувралын эхний тоглолтод Эрчим 25:16 |25:17 | 25:23-аар 3 сет илүүрхэж, эхний хожлоо байгуулав. Тоглолтын онцлох тоглогчоор Ганболдын Цэцэгжаргал шалгарчээ.
Онцлох тоглогч - Г.Цэцэгжаргал
17 Points | 15 Spike | 1 Block | 1 serve
