Голден Стэйт Уарриорс хэд хэдэн наймааны цуу ярианд холбогдож байгаа нь тэд яг хэнийг солих сонирхолтой байгаа талаарх төөрөгдөл NBA-гийн хөгжөөн дэмжигчдийн дунд үүсээд буй. Өчигдөр энэ талаар “The Athletic” сэтгүүлийн сурвалжлагч Шамс Чараниа FanDuel сувгийн "Run it Back" шоунд оролцох үедээ “Стеф Көрригаас бусад бүх тоглогчид солилцооны цонхонд байгаа” хэмээн мэдээлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ бол тэдний бодож байгаа зүйл. Бодитоор харахад од статустай олон тоглогчид байгаа мэт боловч Клэй Томпсон, Андрью Уиггинс, Крис Пол гэх мэт хэнийг нь ч тэд солиход бэлэн байгаа. Клэй Томпсон, Дрэймонд Грийн тэдний амжилттай улирлуудад хамт байсан ч одоо явах цаг нь болсон гэж үзэж байна” хэмээн ярьсан юм.
Голден Стэйт Уарриорс: Стефен Көрригөөс бусад хэнийг нь ч солиход бэлэн
1 сарын 12


Энэ улиралд дундаж амжилт үзүүлж чадалгүй бүсийнхээ 12-р байранд 17 хожил 20 хожигдолтой яваа. Багийн ирээдүй гэгдэж байсан Жонатан Куминга, Брандин Подзиемски гэх мэт үзэгчдийн дуртай тоглогчдыг ч явуулахад бэлэн гэнэ. Сүүлийн хоёр тоглолт дараалан ялагдаж, яаралтай нүүдэл хийхийг хамгийн их хүсэж буй баг болоод байна.
Торонто Рэпторс багт хожигдоход Чейс центрийн хөгжөөн дэмжигчид “Бүүлж”, хоёр өдрийн дараа Нью Орлеанс Пеликанст 141:105-аар хожигдоход дахин дургүйцлээ илэрхийлэн ордныг орхин гарав. Үүний дараа өөрчлөлт хийх саналтай байгаагаа Стефен Көрри мэдэгдсэн ба Чараниагийн хэлснээр Дайчид цэвэрлэгээ, шинэчлэл хийхэд нэгэнт шийдсэн байгаа гэжээ. Харин тэдний нүүдэл Бүх-Оддын тоглолтоос өмнө бодитой болох ёстой. Яг одоо солилцооны цонхонд Паскал Сиакам, Зак Лавин зэрэг том тоглогчид байгаа юм.