Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League S21-ийн хоёрдугаар шат үргэлжилж байна.
Манай The MongolZ багийн хувьд эхний өдөр Gamer Legion багийг 2-0 харьцаатай буулгаж авсан ч тус тоглолтын сүүлийн Map тун амаргүй болж өндөрлөсөн.
Тэгвэл өчигдөр G2 багтай ур чадвар, сэтгэлзүй, оюун ухааны томоохон тоглолтыг хийж эцсийн мөчид 2-1 харьцаатай буулгаж авсан билээ. Тус тоглолтод 1-0 гэсэн тун хэцүү байдлаас эхэлсэн ба 1-1 болгон тэнцүүлж, шийдвэрлэх 3 дахь Map-д Dust-д ур чадвараа дэлхийд гайхуулав. Учир нь Senzu, 910 зэрэг тоглогчид итгэмээргүй буудалт, клатч тоглолтуудыг үзүүлэн хоцорч явсан Раундуудаа нөхсөөр эцсийн мөчид эсрэг багаа шоконд ортол тоглосоор хожил байгууллаа.