Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League S21-ийн хоёрдугаар шат өнөөдөр 17:30 цагаас Spirit болон TYLOO багуудын тоглолтоор эхэлж байна.
Манай The MongolZ багийн хувьд VRS чансаагаараа тэмцээний 2-р шатанд шууд уригдсан бөгөөд тэд өнөө орой 20 цагаас Германы GamerLegion багийн эсрэг Best of 3 тоглохоор учраа таарлаа.
$400,000 долларын шагналын сантай тус тэмцээний хоёр дахь шатанд дэлхийн чансаа өндөр 8 баг урилгаар орсон ба тэдний нэгт The MongolZ багтсан. Тус тэмцээн Швед улсын Стокгольм хотод зохион байгуулагдаж байна.