MSports logo
Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзлэв
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 6

  • Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзлэв

    Аравдугаар сарын 25-аас арван нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Их Британийн Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнд Дэлхийн чансааны эхний 40-д жагсаж байгаа 40 тамирчин болон тив бүрээс төлөөлөл болсон 10 тамирчин буюу нийт 50 шилдэг шатарчид өрсөлдсөн юм. Манай улсаас Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, Гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор оролцож нэг нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон байна. Их мастер Б.Мөнгөнтуул энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.