MSports logo
Жүдо бөхийн Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 4

  • Жүдо бөхийн Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ

    Энэ сарын 01-ээс 03-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод Жүдо бөхийн Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдлоо. Тус тэмцээнд нийт 64 орны 1132 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас эрэгтэй 24, эмэгтэй 8 тамирчин оролцсон байна. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчид нийтдээ 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 14-р байрт шалгарсан амжилт үзүүллээ. Медаль авсан тамирчдыг танилцуулбал:

    F4 ангиллын -78 кг Б.Болорцацрал алт

     F3 -57 кг Г.Оюунчимэг мөнгө

    М2 -60 кг Б.Энхтөр мөнгө

     М4 +100 кг О.Баярхүү мөнгө

     F4 +78 кг Л.Баярмаа хүрэл

     F5 -57 кг Ш.Адьяабаяр хүрэл

    F6 -78 кг Б.Алтансувд хүрэл

    М2 -73 кг Ч.Баярмагнай хүрэл

     М3 -90 кг Л.Амаржаргал хүрэл

    М5 +100 кг Б.Болдням  нар хүрэл медаль тус тус хүртлээ: Мөн М1 +100 кг Б.Батзориг шагналт 5-р байр, М5 -100 кг Ё.Батбаяр нар шагналт 5-р байр, М6 -73 кг М.Гүнтэвдорж шагналт 5-р байрт тус тус шалгарлаа. Тус тэмцээнд шүүгчээр Олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Алтантуяа ажилсан байна.