MSports logo
Монголын эрэгтэй эмэгтэй шигшээ багууд хасагдах шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 30

  • Монголын эрэгтэй эмэгтэй шигшээ багууд хасагдах шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

    Сингапур улсад зохиогдож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээний хасагдах шатны эхний тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.

    Манай эрэгтэй шигшээ баг A хэсгийг тэргүүлэн гарч ирсэн ба өнгөрсөн жилийн аварга Австралийн шигшээ багтай шигшээ 8-д учраа таарсан юм. Тоглолтын эхлэл тун дажгүй болж байсан ч эхний 4 минутаас хойш оноо хоцорч, түүнийгээ нөхөх гэж хичээсэн ч Австралийн хахир хамгаалалт боломж олгосонгүй. Улмаар үндсэн цагт 21-7 харьцаатайгаар ялагдал хүлээн энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ. Харин Автралийн шигшээ баг шигшээ 4-т Шинэ Зеландын багтай өрсөлдөнө.

    Монголын эрэгтэй эмэгтэй шигшээ багууд хасагдах шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

    Эмэгтэй багийн хувьд мөн өчигдөр B хэсгээс 1-р байраар шалгарасан. Өнөөдөр тэд 15:20 цагаас D хэсгийн 2-р байраар шалгарсан Филиппиний шигшээ багтай учраа таарсан юм. Тоглолтын эхнээс оноо дээр гарч, өрсөлдөгчөөсөө давуу байдал авсан ч Филиппиний тоглолгчид хэдий гурвуулаа ч бууж өгсөнгүй. Тэд алдаа авч, довтолж, алсын зайнаас шидэж, талбай дээр хийж болох бүх зүйл дээр хичээн ажилав. Харин манай багийн хувьд алдааны асуудалд эрт орсон нь эсрэг багтаа олон чөлөөт шидэлт гүйцэтгэхх боломж олгосоор байсан юм. Улмаар үндсэн цагт 19-15 харьцаатайгаар манай шигшээ баг хожигдол амссанаар 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээ энд хүрээд өндөрлүүлж байна.

    Харин Филиппиний шигшээ баг дараагийн шатанд Японы шигшээ багтай өрсөлдөхөөр боллоо.

    Монголын эрэгтэй эмэгтэй шигшээ багууд хасагдах шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

    FIBA-ын албан ёсны хамтрагч 1хbet