Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн найм дахь удаагаа амжилттай зохиогдож байна. Сингапур улсад дөрөв дэх жилдээ дараалан зохиогдож буй тус тэмцээний хэсгийн тоглолтод эрэгтэй 12, эмэгтэй 12 баг дөрвөн хэсэгт хуваагдсан өрсөлдөж, өнөөдөр хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Өчигдөр аль багууд хэрхэн шалгарсан, өнөөдөр хэрхэн өрсөлдөх талаар дэлгэрэнгүй хүргэе!
Эрэгтэй
А хэсэг: Монгол, Сингапур, Хонг Конгийн шигшээ багууд өрсөлдсөн ба Монгол өрсөлдөгч хоёр орноо төвөггүй буулгаж аван 1-р байраар шалгарсан бол эзэн орон Сингапур Хонг Конгийг 21-16 харьцаатай хожиж 2-р байраар шалгарлаа.
B хэсэгт: Хятад, Энэтхэг, Тайваны багууд өрсөлдсөн ба Хятадын шигшээ баг нэг ч ялагдалгүй 1-р байраар, Энэтхэгийн шигшээ баг Тайваныг 21-18 харьцаатай эцсийн мөчид буулган авч 2-р байраар тус тус шалгарлаа.
С хэсэгт: Өнөөдрийн хамгийн шуугиантай тоглолтууд явагдлаа. Японы шигшээ баг Ираныг 21-17 харьцаатай буулгаж авахад Рюү Озаки 20 оноо авч багаа тэргүүлэхийн сацуу FIBA 3x3-ын цоо шинэ рекорд тогтоолоо. Тус тоглолтын дараа мөн тэд өнгөрсөн жилийн аварга, хүчирхэг Австралын шигшээ багийг 21-16 харьцаатай буулган авч 1-р байраар шалгарсан юм. Харин Австралын шигшээ баг Ираныг 18-11 харьцаатай хожсон тул 2-р байраар шалгарч байна.
D хэсэгт: Шинэ Зеланд нэг ч хожигдол амсалгүй нэгдүгээр байраар шалгарсан бол Катарын шигшээ Вьетнамыг 21-16 харьцаатай хожсоноор хоёрдугаар байраар шалгарч байна.
Маргааш хасагдах шатны тоглолтууд:
А хэсгээс 1-р гарсан Монголын эсрэг С-ийн 2-р гарсан Австрали тоглолт: 02:20 цагаас
D хэсгээс 1-р гарсан Шинэ Зеландын эсрэг B-ийн 2-р гарсан Энэтхэг тоглолт: 02:45 цагаас
B хэсгээс 1-р гарсан БНХАУ-ын эсрэг D-ийн 2-р гарсан Катар
тоглолт: 04:10 цагаас
С хэсгээс 1-р гарсан Японы эсрэг А-ийн 2-р гарсан Сингапур тоглолт: 04:35 цагаас
Хэрвээ манай эрэгтэй шигшээ баг Австралын шигшээ багийг буулгаж авбал Шинэ Зеланд, Энэтхэг зэрэг багуудын аль ялсантай хагас шигшээд өрсөлдөх болно. Тус тоглолт 18:50 цагаас болно.