MSports logo
The MongolZ багийн оролцох дараагийн томоохон тэмцээн энэ долоо хоногт эхэлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 10

  • The MongolZ багийн оролцох дараагийн томоохон тэмцээн энэ долоо хоногт эхэлнэ

    Өнгөрсөн долоо хоногт “IEM  Katowice 2025” тэмцээний хагас шигшээд шалгарч, 3,4-р байр эзлэн 80,000 ам.долларын эзэд болсон The MongolZ баг энэ долоо хоногт дараагийн томоохон тэмцээндээ оролцоно. Тодруулбал CS2 төрлийн S Tier буюу хамгийн өндөр зэрэглэлийн гэгдэх “PGL Cluj-Napoca 2025” тэмцээнд Дэлхийн чансаагаараа оролцох гэж байна. Тус тэмцээний нийт шагналын сан 1,250,000 ам доллар бөгөөд шилдэг 16 баг өрсөлдөнө. 

    The MongolZ багийн оролцох дараагийн томоохон тэмцээн энэ долоо хоногт эхэлнэ

    16 баг Швейцарь системээр тоглох бөгөөд бүх тоглолт Best of 3 журмаар, шилдэг найман баг Плэй-оффт шалгарна. Плэй-оффын тоглолтууд хасагдах журмаар явагдах бөгөөд Гранд Финал Best of 5 журмаар тоглохоос гадна гуравдугаар байрны төлөөх тоглолт мөн явагдах ажээ.

    Тус тэмцээн 02-р сарын 14-ний баасан гарагт Унгар улсын хоёр хотод эхэлнэ.