MSports logo
Б.Отгонболд эзэн орны тамирчинг ялж Алтан медалийн эзэн боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 7

  • Б.Отгонболд эзэн орны тамирчинг ялж Алтан медалийн эзэн боллоо

    Азийн наадам руу хүлгийн жолоо залсан манай тамирчид гурав дахь АЛТАН медалиа байт харвааны төрлөөр авлаа. Тус төрөл дэх Азийн наадмын анхны медаль гэдгээрээ онцлогтой. Азийн наадмын байт харвааны тэмцээний сүүлийн тэмцээн өндөрлөж Финалын шатанд шалгараад байсан Б.Отгонболд эзэн орон буюу БНХАУ-ын тамирчин Жи Шиан Шоуг 6-2 харьцаатай ялснаар аваргын Алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч шигшээ тоглолтод шалгараад байсан билээ. 

    Б.Отгонболд Азийн наадмын Алтан медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авсан билээ. Монгол улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медалийн индэрт гарч амжаагүй байсан ба анхны медалийг Б.Отгонболд авчирч, азийн наадмын түүхэнд шинэ мөр үлдээлээ. 

    Б.Отгонболд эзэн орны тамирчинг ялж Алтан медалийн эзэн боллоо