5. Чөлөөт бөх
Чөлөөт бөхийн төрөл өнөөдөр Монгол улсын медалийн тоог нэг алт, хоёр хүрэл медаль нэмлээ.
Тэмцээний салхийг хагалсан С.Цэрэнчимэд 62 кг-ын жинд Казакстаны бөхөд
6-4 харьцаатай ялагдан эхлүүлэв. Эмэгтэйчүүдийн 76 кг-д манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ариунжаргал шилдэг тавд шалгарлаа. Тэрээр Б зоонд эхний тойрогт хийлж, 1/8 шигшээд Казахстаны Жамила Бекбергеновад ялагдсан. Ийнхүү дагах барилдаанд шилжин Узбекстаны Светлана Окназароватай барилдаж 14-2-оор ялж хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Энэтхэгийн тамирчин Кирантай барилдаж 6-3 харьцаатайгаар ялагдаж шилдэг тавд шалгарсан юм.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дэлгэрмаа өрсөлдсөн. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2008 оны Бээжингийн олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 хүрэл, 1 мөнгөн медальт Казахстан Елена Шалыгинатай барилдаж 10-6 харьцаатай ялалт байгууллаа. Тэрээр эхний шатанд Вьетнамын Лай Деү Тонгийг 9:0-ээр, хоёрын даваанд Энэтхэгийн Радхикаг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизийн Нурзат Нуртаевад 8:10-аар дийлдсэн. Ийнхүү Казакстаны туршлагатай бөх Елена Шалыгинаг ялж хүрэл медалийн индэрт зогсохоор боллоо.
Залуучуудын аваргын хос медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн төлөө, U23 насны дэлхийн аваргын хүрэл медальт Киркизсаны бөх Алмаз Уулу Бекзаттай барилдан 8-2 харьцаатайгаар ялалт байгуулж чөлөөт бөхийн төрөлд дахин нэг медаль нэмлээ.
Тэрбээр 1/8 шатанд Камбожийн тамирчинг 14-2 харьцаатай ялж, 1/4 шатанд БНАСУ-ын тамирчин Хан Чонсонтой хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө барилдан 17-6 оноотойгоор ялагдал хүлээн дагах барилдаанд шилжин улмаар эсрэг тамирчин нь оролцохгүй болсноор хүрэл медалийн төлөө Киргизстаны тамирчин Алмаз Уулу Бекзатай оноолт таарсан юм.
Өнөөдрийн оргил барилдаан 65 кг-ын жинд бол Т.Тулга чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга Төмөр-Очирын Тулга 1/8 шатанд Камбожийн тамирчин эхний шатаа хийлж гарч ирсэн Еон Буннатай барилдаж мөн цэвэр харьцаатай ялалт байгуулж шигшээ наймд шалгарсан. Хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Ким Чансүтай барилдаж илт давуу ялалт байгуулан мөн цэвэр ялсан. Хагас шигшээд БНАСУ-ын тамирчин Ким Кванжин-ыг дахин цэвэр ялан бүх учраандаа цэвэр ялалт байгуулж мөнгөн медалийн болзол хангасан байсан билээ. Ингээд 19:40 цагаас эхэлсэн 65 кг-ын жингийн Алтан медалийн төлөөх барилдаанд Ираны бөх Амоузадхалили Рахманыг цаг дуусахад 1 минут 30 секунд байхад цэвэр ялснаар Азийн наадамд дийлдэшгүй байгаа гэдгээ батлан харууллаа.