Цахим спортын CS2 төрлийн Дэлхийн чансааг тогтоодог Valve -ын зүгээс 02-р сарын 25-ны байдлаарх Дэлхий болон бүсийн чансааг шинэчлэн гаргалаа.
Valve-ийн зүгээс VRS-ыг бодох шинэ аргачлалаа танилцуулсан ба үүнд:
- Тэмцээн бүрэн дуусаагүй бол бүх тоглолтуудыг VRS-н тооцоололд оруулахгүй.
- Багууд forfeit хожигдол өгсөн тохиолдолд өмнө нь оноонд нөлөөлдөггүй байсан бол одоо хожигдсон гэдгээр тооцно.
- VRS оноогоо гаргуулахын тулд багууд өмнө нь 10 тоглолт хийсэн байх ёстой байдаг байсан бол энэ нь 5 болж буурсан.
- Багуудын шагналын санг тооцохдоо club share буюу байгууллага нь авдаг мөнгөн дүнг нэмэлтээр оруулдаг болсон.
Дээрх аргачлалаар өнөөдөр гарсан Valve-ын Азийн бүст тэргүүлэгчдийг танилцуулж байна.