Монгол улсаас Дэлхийн дэвжээнд тулалдаж буй ОУХМ Хархүүгийн Энхмандахын ээлжит тулааны тов зарлагджээ.
АНУ-ын Калифорниа хотын "Fantasy Springs Resort Casino" ордонд 03-р сарын 06-нд болох"Golden Boy Fight Night" хэмээх алдартай тулааны хөтөлбөрийн оргил тулаанд Flyweight жинд өрсөлдөхөөр боллоо.
MAGI буюу Х.Энхмандах нь мэргэжлийн рингэнд өмнө нь 5 тулаан хийсэн ба нэг ч ялагдал амсалгүй 5-0 амжилттай яваа. Мөн хоёр тулаандаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм.
Хамгийн сүүлд өнгөрөгч оны 12-р сарын 06-нд Америкийн боксчин Карлон Жонсонтой өрсөлдөж, нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч байсан юм.
Өдгөө 28 настай Х.Энхмандах анх 2023 оны 08-р сарын 26-нд мэргэжлийн боксод хүч үзсэн ба түүнээс хойшхи 4 тулаанаа АНУ-д хийгээд байгаа билээ.