MSports logo
Б.Батбаяр, М.Даваадорж нар эхний ялалтаа авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Б.Батбаяр, М.Даваадорж нар эхний ялалтаа авлаа

    19 дэх удаагийн Азийн наадмын 13 дахь өдрийн тэмцээнүүд эхэлж, Жюү Жицүгийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус дэвжээнд манай зургаан тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр манай тамирчдын салхийг хагалж барилдсан Г.Монголжин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эхний шатаа хийлж шигшээ 16-д Киргизстаны тамирчинтай барилдан ялагдал хүлээв. Түүний араас Б.Батбаяр 77 кг-ын жинд Филиппины тамирчинтай хүч үзэн 10-0 оноогоор ялалт байгууллаа. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн Э.Энхжиндарь мөн эхний шатандаа хийлж, Казакстаны тамирчинтай 16-д өрсөлдсөн ч цэвэр ялагдал хүлээж дагах барилдаанд шилжив. Харин эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд өрсөлдсөн Гаруда клубийн тамирчин М.Даваадорж Кувайтын бөхийг 2-0 оноогоор ялж шигшээ 16-д шалгарлаа. Жюү Жицүгийн барилдаанууд үргэлжлэн явагдаж Т.Удвал, Э.Шүрэнцэцэг нар удахгүй барилдана.